Эрээн хотод 3.63 сая юанийн хандив өгчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрээн боомт хотод болсон тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хэвлэлийн бага хурлын үеэр хандивын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Коронавируст цар тахлын дараа Эрээн хотын Улаан Загалмайн Нийгэмлэг нийгмийн хандивын аяныг эхлүүлж, хотын аж ахуйн нэгж, хувь хүмүүст эд материалын болон мөнгө санхүүгийн хандив өгчээ.
Зургаадугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн байдлаар, нийгмийн олон салбарын нийт 450 мянган юанийн хандив, гурван сая гаруй юанийн эд материалын хандив өгсөн байна.

Мөн ӨМӨЗО, бусад аймгуудын Улаан Загалмайн Нийгэмлэгээс 420 мянган юань хандивласан бол аймаг, хотуудаас хоёр сая юань, хошуу, сумдаас 180 мянган юанийн эд материал хандивлажээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрээн хотод халдварын 11 тохиолдол, шинж тэмдэггүй 24 тохиолдол бүртгэгдэж, одоогоор нийт 409 тохиолдол бүртгэгдээд байна.
Эх сурвалж: Xinhua
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.