"Тэрэлжид маяглаж байж хотын даргадаа баригдав аа"
Тэрэлж гэхээр л дураар дургидаг, хамаг л задгай үйлдлүүдийг хийдэг газар гэсэн ойлголт нэгэнт суужээ. Уг нь Улаанбаатар хотод хамгийн ойр байгалийн үзэсгэлэнт газар тэнд л бий. Орчин үед агаарт гарч, голын урсгал чагнан суух хэрэгцээ хэн хүнгүй бий болсон. Тэнд амралт, зугаалгын газрууд ч олноор баригдсан. Энэ үүднээс Тэрэлжид очоод зүгээр л амарна уу, хамт олон, найз нөхдөөрөө чөлөөт цаг хугацааг өнгөрүүлнэ үү, ер эрэлт хэрэгцээгээ л дагасан хэрэг болно.
Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хуралдааны үеэр "Одоо зун болсон. Тэнд хүний урсгал битүү болно. Ер нь ажлын хэсэг гарч, яг нэг өдөр дрон нисгээд, хүмүүс ер юу хийж байгааг ард түмэнд харуулбал таарна" гэж хэлэв. "Монголын нэг өдөр" -ийн орчин үеийн хувилбарыг тэгж хийнэ гэж санасан бололтой.
Тэнд гарбөмбөг тоглож, сааданд нарлаж, гол усанд орж буй зүсэн зүйлийн хүмүүсийн дроноор хийсэн бичлэг ард түмэнд яг ямар хэрэгтэй вэ. Эсвэл хотын даргад гэсэн асуулт анхаарал татна. Д.Сумъяабазар даргынхаар хэмжээ хязгааргүй замбараагүйтэл, архидалт, шоудалт бичлэгт бууж үлдэх л бололтой.
Тэрэлжид ууж идэж, амарч зугаалах нь хүний эрх бас шаардлага. Тэртэй тэргүй төв талбай дээр дэвссэн хиймэл зүлэг нь сэдэв болдог нийслэлчүүд билээ, бид. Харин амарч зугаалахдаа байгаль орчин бохирдуулдаг, тарьсан хогоо аваад явчихдаггүй хандлага л байсаар байгаа. Үүнийг хөндье гэж байгаа бол болох л асуудал. Харин иргэд "Дрон харж байж мэднэ" хэмээн бие сэтгэлээ хичээж, архи бага хүртэн, гэр гэртээ хөзөр тоглон бөөгнөрөхгүй л бол "Хотын даргадаа баригдах нь" ээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
???? Гүэ, яахав...
Нэг талдаа зөв л дөө. Манай "орк"-ууд чинь хэцүү ш дээ. Тэрэлж болон орон нутгийг бүрэн утгаар нь хогийн "пункер" болгоод, ирдэг шд.
Ха ха
Амарч бгаа хүмүүсийг хянаж яг яах гэж бган бол
Граж гэр буулгахаас өөр шидгүй нөхрийн чадвар нэг иймэрхүү. Ер сайд нь гэж нөхөр бүлт үсрээд энэ гэж нөхөр эвдэж сүүтгээд таарсан таар шуудай гэж
Zaluu bgaagui uym shig zaginah uym daa,ooroo ch bujignuulj yavsan bz..
амарна гэж архиддаг улс даа. дараа нь зодолдоно
porno kino hiih geed baigaa yumuu haashaa yum
Тэрэлжид анхаарал хандуулах шаардлагатай бол дроноор ч уу тэгээд хянаж л таарна Зөв
Граж гэр буулгасан нь зөв өө
Хотын даргын зөв хэт архидаж солиорох нь сэтгэцийн их бага өвчтэй хүмүүст л байдаг хужаагийн хор ууж мангуурахаа болих хэрэгтэй