ВИДЕО КОНТЕНТСошиал трэндУРЛАГ

Г.Равдан: Албаныхан урлагийг намын үзэл суртлын зэвсэг гэж боддог ойлголтоосоо салаагүй л байна

Драмын урлагийн шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг "Гэгээн муза" наадам энэ сарын 11-нд болсон. Наадмын шагнал гардуулах ёслолын үеэр Ардын жүжигчин Г.Равдан сайд, дарга нарт хатуухан боловч үнэн үг чулуудаад амжсан юм.

Бид энэ удаагийн "Сошиал трэнд" буландаа Гавьяат жүжигчин Г.Равдан гуайг онцоллоо. Бидний яриа "Гэгээн муза" наадмын уур амьсгалаас эхлэлээ.

Тэрбээр “Гэгээн муза” наадам бол театрын мэргэжлийн уран бүтээлчдийг хоёр жилдээ нэг уулзуулдаг монголын театрын зүтгэлтнүүдийн их том цугларалт. Тэр тайзан дээр сайд дарга нар гарч ирчихээд нам засгийнхаа бодлогыг сурталчлаад, УИХ-ын гишүүд нь сонгогдсон тойргийнхоо иргэдэд үг хэлж байна гэж өөрсдийгөө боддог бололтой.

Танхимд цугларсан уран бүтээлчид тэр дугтуйнаас хэний нэр гарч ирэх бол хэмээн тэсэн ядан хүлээж байдаг. Энэ чинь театр. Өөрийн гэсэн хуультай, дэг журамтай, өвөрмөц орчин, өвөрмөц ертөнц. Театр бол хаа сайгүй микрофон дайралдахаар гараад үгээ хэлчихдэг индэр биш. Албаныхан урлагийг намын үзэл суртлын зэвсэг гэж боддог ойлголтоосоо салаагүй л явж байна. Одоо тэгдэг цаг өнгөрсөн. Дэлхий ертөнцөд ямар гайхалтай, хувьсал өөрчлөлт явагдаж байна. Бид театрын тайзан дээр гараад ингэх ёстой юм байна. Ингэж болохгүй юм байна гээд наад захын ойлголттой байх хэрэгтэй шүү дээ. Судлах хэрэгтэй.

Би дарга удирдлага гэж чичлэхдээ гол нь биш л дээ. Тэд ч гэсэн үзэгчид. Бид хотын ямар нэгэн удирдлагад зориулж тоглохгүй. Хотын дарга нар ирчихсэн байна, өнөөдөр дарга нарт зориулж, улам сайн тоглоно гэдэггүй" хэмээв.

Бид үргэлжлүүлэн театрын соёлын талаар ярилцлаа.

Тэрбээр "Манайд театрын соёл, театрын боловсрол, үзэгчдийн боловсрол, тэр дундаа албаны хүмүүсийн театрын соёл, боловсрол үнэхээр дор байгаа. Театрт юм үздэггүй. Театрт очдоггүй. Чөлөөт цагаараа гэр бүлээрээ театр үзэж болно шүү дээ. Хэрэв театрт очдог бол

  • Театрын соёл, театрын дотоод ёс зүй, ёс горим
  • Жүжигчид уран бүтээлчдийнхээ ур чадварыг хүндэтгэх соёлд суралцсан байх ёстой.

Манай үзэгчид хошин шогийн тоглолт үзээд жаахан замбараагүй болж байгаа. Хошин шогийн тоглолтууд дээр голын тохой дээр, зүлгэн дээр гутлаа тайлаад, идэж, уух юмаа дэргэдээ тавьчихсан гэр бүлээрээ сайхан цайлж суугаа юм шиг л байдаг байлаа.

Театр руу орохдоо утасныхаа дууг хааж, идэх юм дотогш авч ордоггүй. Мөн жүжгээ асар их төвлөрч үзэх хэрэгтэй. Анх удаа очиж байгаа эсвэл өдрийн од шиг очдог үзэгчид соёлд дадаагүй байдаг. Жүжиг дуусаад хөшиг хаагдангуут л юу, юугүй л босоод л хувцасны өлгүүр рүү ч юм уу, нэг тийш гүйдэг. Уг нь бол жүжиг дуусаад хөшиг хаагдагдаж, дахин нээгдэж, жүжигчид тайзан дээрээ гарч ирдэг.

Уран бүтээлчид маань үзэгчдэдээ мэхийн ёсолдог юм. Уг нь бол үзэгчид тэр гайхалтай дүрүүдийг бүтээсэн жүжигчдэд мэхийн ёсолмоор. Гэтэл жүжигчид нь өөрсдөө ёсолж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол жүжгийг өнөөдөр та нартайгаа хамтарч бүтээлээ. Хамтран бүтээсэн хувь нэмрийг тань бид ингэж үнэлж байна хэмээн үзэгчдэдээ мэхийн ёсолдог. Энэ бол эртний театрын ёс өнөөг хүртэл үргэлжилсээр байгаагийн сонгодог жишээ юм. Тийм учраас Монголын театр дэлхийн театрын хэлээр ярьж байна. Монголын театр дэлхийн театрын ёс зүйгээр явж байна" гэлээ.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-15 09:33

Бид өвөг дээдэсээсээ үг сонсож тусг�##� болгосноор ухаажихгүй зүйлээ ухаажиж болий шүү дээ

Зочин
Зочин
2022-06-15 09:33

Маш зөв юм ярьсан. Шүүмж биш

Зочин
Зочин
2022-06-15 09:34

Сайхан хэлсэн шүү????????????

Зочин
Зочин
2022-06-15 09:35

Иргэн хүн улс орныхоо төлөө санаа зовооод нүдэнд харагдсан, сэтгэл шархлуулсан сэдвийн т�##�аар л үнэн бодит зүйл хэлсэн нь үнэхээр их та�##�агдсан

zochin
zochin
2022-06-15 12:00

их л оройтож ойлгож хэлсэн үг байна даа АН засаг барьж байсан бол ингэж хэлэхгүй л дээ

Зочин
Зочин
2022-06-15 12:05

Нөгөөдөхийг долоож, хөхөж па�##�антай гууль авдаг.

Зочин
Зочин
2022-06-15 13:42

маш зөв ярьсан гавъяат маань

Зочин
Зочин
2022-06-15 14:32

Ravdan guaid haydsan 5 huuhduudees ni hed ni ooriig ni zuhej mongo nehdeg bol? Zaluu ehner ni chadvarguigeer ni duudaj mongo nehej daramtlahad gereesee garj guimeer sanagdah uydee henii ch uliig dolooj, hend ch eh ornoo hudaldahaas butsahgui bolj baigaa bish gej uu?

Холбоотой мэдээ

Back to top button