НИЙГЭМ

Ц.Шаравжамц Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх боллоо

Биеийн тамир, спортын улсын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгөөд удаагүй байгаа, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц Ерөнхий сайдад зөвлөхөөр болжээ.

Тэр энэ талаар өөрийн цахим хуудастаа мэдээлсэн бөгөөд “Монгол улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх боллоо. Биеийн тамир спортын салбарынхаа ажлуудыг өргөжүүлэх, шуурхайлах тал дээр санал санаачлага гарган хичээж ажиллах болно. Баярлалаа” гэж бичсэн байна.

Ц.Шаравжамц Биеийн тамир, спортын улсын хорооны даргын ажлаа хүлээлгэн өгөхдөө “Холын оронд мөрөөдлийнхөө төлөө олон жил зүтгэж байгаа хүүдээ цаг зав гаргах, дэмжих мөн дуртай мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцах зорилгоор хааны алба халаатай эзний аалба ээлжтэй гэгчээр ажлаа өгөхөөр боллоо” гэж байр сууриа илэрхийлж байсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-06-15 11:04

Danhduulah n der haha

Холбоотой мэдээ

Back to top button