Нийгмийн

BTS хамтлаг уран бүтээлээ түр завсарлалаа

Өмнөд Солонгосын К-поп одод болох BTS хамтлагийн гишүүд уран бүтээлээ түр завсарлах болсноо өчигдөр зарлажээ. Тэд бие даасан уран бүтээлүүд дээр түлхүү ажиллахаар болсон аж.

Тэд хамтлаг үүсгэн байгуулагдсаны баярт зориулсан FESTA оройн зоог дээр үг хэлэхдээ ийм шийдвэр гаргасан гэдгээ хэлсэн байна. Дээрх арга хэмжээний видео бичлэг хамтлагийн YouTube сувагт нийтлэгджээ. Оройн хоолны үеэр “Бид одоо завсарлага авч байна” гэж Сүга хэлжээ.

Харин "завсарлага" гэдгийг албаны хүмүүс тайлбарлахдаа гишүүдийг хувь уран бүтээлдээ цагаа зарцуулах гэж байгаа хэрэг хэмээн тайлбарлаж байгаа юм. BTS хамтлагийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй Жимин хэлэхдээ “Бид бүх зүйлийг байранд нь тавих гэж хичээж байна. Хөгжөөн дэмчигчиддээ ямар уран бүтээлчид байснаа харуулах болно” гэж ярьжээ.

Нэмж хэлэхэд BTS хамтлагийн дөрвөн цомог Америкийн шилдгийн жагсаалтыг тэргүүлж Битлз хамтлагийн гаргасан амжилттай дүйцэж байжээ. Тэд Цагаан ордонд зочилж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай тус улсын Ази гаралтай хүмүүсийг гадуурхахыг яаж болиулах талаар санал солилцсон юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button