НИЙГЭМ

АН: Орон нутгийн сонгуульд манай нэр дэвшигчдийг хууль зөрчин бүртгэхгүй байна

АН-ын төлөөлөл өнөөдөр /2022.06.15/ Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг огцруулах шаардлага УИХ-ын дарга Г.Занданшатарт өгөхөө мэдэгдлээ. Удахгүй зохион байгуулагдах орон нутгийн нөхөн сонгуульд АН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй, хууль зөрчсөн үйлдэл гаргаж байна гэж тэд байр сууриа илэрхийлсэн юм.

Тэд “Завхан аймгийн ИТХ-д МАН, АН-ын төлөөлөл тэнцүү. Энэ нөхөн сонгуулиар АН-ын нэр дэвшигч ялалт байгуулбал Завханд манай нам засаглах бүрэн боломжтой. Гэтэл энэ аймаг дахь сонгуулийн хороо АН-ын нэр дэвшигчдийг бүртгэж авахгүй, ажлаа хийхгүй байна. Тодорхойгүй шалтгааны улмаас сонгуулийн хорооны ажилчид нь ажлаа хийхгүй, чөлөө авсан байгаа. Мөн Булган аймагт нэр дэвших хүсэлтээ өгсөн манай намын төлөөллийг бүртгэж авахгүй байна. Эдгээр нь сонгох, сонгогдох эрхийг зөрчих, цаашлаад ардчиллын үндсэн зарчмыг алдагдуулах сөрөг талтай. Толгой удирдлага П.Дэлгэрнаран нь удаа дараа гомдол гаргаж байхад арга хэмжээ аваагүй” хэмээж байлаа.

Мэдээлэл өгөхөд, зургадугаар сарын 19-ний өдөр 15 аймгийн 40 сум, Нийслэлийн 2 дүүрэгт аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн нөхөн болон дахин сонгууль явагдах юм. Нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигч хуульд заасан хугацаанд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод бүртгүүлсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 15, 2022 14:21

Ялтангын намыг бүртгэх хэрэггүй

Холбоотой мэдээ

Back to top button