СПОРТ
Б.Ганцэцэг Владимир Гулидовын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Владимир Гулидовын дурсгалд зориулсан жүдо бөхийн "Russian Judo Tour" тэмцээн ОХУ-д боллоо.
ОХУ, Беларусь, Монгол, Узбекистан гэсэн гурван орны жүдочид өрсөлдөж буй тэмцээнд манай улсаас "Хилчин" спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Б.Мөнхтуяагийн удирдлагад эрэгтэй найм, эмэгтэй хоёр жүдоч оролцож байгаа юм.
Тэмцээний 57 кг-ын жинд спортын мастер Ганболдын Ганцэцэг хүрэл медаль хүртлээ.
52 кг-д Пүрэвсүрэнгийн Буянхишиг V, 60 кг-д Казирбекийн Ёолк, 66 кг-д Билэгдэмбэрэлийн Мөнхчулуун VII байрт шалгарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.