НийгмийнНИЙГЭМ

Хашааг нь буулгасан Богд хааны ордон музейн талбайд гоёлын 2,840 мод тарьжээ

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас ногоон байгууламжийг арчлах, гудамж талбайг зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх, улиас модыг цэвэрлэх, хортон шавжаас сэргийлэн шохойдох, гоёлын моддыг хэлбэржүүлэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэж байна. Тус байгууллага нь нийслэлийн 49 гудамжны 52.9 га талбайн өдөр тутмын арчилгаа, тохижилтыг хариуцан ажилладаг юм.

Ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээний ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, энэ хугацаанд Хот тохижилтын газар нийслэлийн 12 гудамжинд 45 мянган мод тарин, 15 гудамжны 80 мянган ам метр талбайг шинээр болон нөхөн зүлэгжүүлжээ. Түүнчлэн 5600 улиасыг хэлбэржүүлж, шохойдон, 29 байршилд 180 мянга орчим цэцэг тарьж ургуулсан байна.

Үндэсний баяр наадмыг угтан ногоон байгууламжийн арчилгаа, хэлбэржүүлэлтийг гурав дахь удаагаа хийж байгаа юм. Уг ажлыг моддын ургалтаас шалтгаалан жилдээ 2-3 удаа хийж, гүйцэтгэдэг аж.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Магсар “Манай байгууллага нь инженер, техникийн 13 ажилтан, 114 мэргэшсэн цэцэрлэгч, тусгай зориулалтын болон хог тээвэрлэх машины 30 жолоочтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хашаа, хайс буулган чөлөөлсөн талбайг тохижуулах, сэргээн засварлах ажилд хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Богд хааны ордон музейн хашаа буулгасан талбайд 2840 гоёлын мод тарьсан. Мөн цаашид гарааш буулган чөлөөлсөн талбайн цэвэрлэгээ, арчилгаа, тохижилтын ажилд хамтран ажиллах болно” хэмээлээ.

Ногоон байгууламжийг арчилж, услах мод, зүлэг хэлбэржүүлэх багаж хэрэгслийн хангамж сайн, аюулгүй байдлын зааварчилгаа сайтар өгдөг болохыг цэцэрлэгчид хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
2022-06-16 20:07

Богд хааны ордон бол Монгол Улсад хадг�##�агдаж үлдсэн цор ганц хааны ордон юм. Зуу гаруй жилийн өмнө баригдсан ордон. Орчин үеийн Монгол Улсын үндэс суурийг тавьсан, 14 жил Монгол Улсын эзэн хаан суусан Богд хааныхаа ордонг хамга�##�ж үлдвэл зүгээрсэн дээ. Эргэн тойрон газраас нь аваад эцэс сүүлд нь хувийн компаний хашааг үлдээгээд Богд хааны ордоны хашааг буулгасан нь тун ч онцгүй харагдаж байна. Музейн дарга нар нь зөвшөөрсөн гээд л бичээд байх юм. Монгол Улсын соёлын үнэт өв тул хашаа бүү хэл хэрэмтэй байхад ч болно.

Холбоотой мэдээ

Back to top button