ДЭЛХИЙ

Түүхэн дэх хамгийн анхны тэрбумтан рэпер

“Forbes” сэтгүүлийн хамгийн баян рэперүүдийн жагсаалтыг энэ жил Америкийн дуучин Jay-Z нэг тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлжээ.

Jay-Z түүхэн дэх хамгийн анхны тэрбумтан рэпер болсон тухай “Forbes” сэтгүүл урьд нь мэдээлсэн билээ. Харин түүний гэр бүлийн хөрөнгө тэрбумаас давжээ. Jay-Z эхнэр Бейонсегийнхоо хамт нийтдээ 1.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгө эзэмшдэг байна.

Жагсаалтын хоёрдугаарт, рэпер, продюсер Dr. Dre оржээ. “Forbes” сэтгүүл түүний хөрөнгийг 800 сая ам.доллароор үнэлсэн аж. Гуравдугаарт, Puff Daddy буюу P. Diddy нэрээрээ олны танил болсон хип-хоп дуучин Diddy бичигджээ. Тэрбээр 740 сая ам.долларын хөрөнгө эзэмшдэг. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Diddy нэг байраар ухарсан нь эзэмшдэг зарим компанид нь асуудал үүссэнтэй холбоотой. Чухам тэрбээр Jay-Z-гийн дараа тэрбумтан рэпер болно гэж “Forbes” сэтгүүлийнхэн үзэж байна.

Б. АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button