Нийгмийн

Сэлэнгэ мөрний усанд 130 ямаа хорогджээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ногоон-Арал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 84 км, сумын төвөөс урд зүгт 20 км/-т зургаадугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн үед “Сэлэнгэ” голд 130 ямаа урссан тухай мэдээлэл ОБЕГ-т иржээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд, Б-ын 130 ямаа “Сэлэнгэ” голын усанд урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргаж ажилласан талаар мэдээллээ.

Өнгөрсөн хоногт төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0.0-30.0мм аадар бороо орсон байна.

Үүнээс хамгийн их нь Хэнтийн Жаргалтхаанд 30,0мм, Хөвсгөлийн Тариалан, Ханх, Хатгал, Булганы Бугат, Сэлэнгэ сум орчмоор 14,3-16,0мм, Дорнодын Чулуунхороот сумдын нутгаар 10.0 мм, бусад нутгаар 0.1-8.0 мм бороо ороод байгаа юм. Тиймээс малчид, иргэдийг гол мөрний усыг туулахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button