Нийгмийн
4.4 сая ам.доллар илгээмжээр явуулсан гэдэгт итгэн 90 сая төгрөгөө залилуулжээ

АНУ-ын цэргийн түрүүч цолтой гэх нэр, зурагтай хаягнаас өөрийгөө Лив улсад байлдаж байгаа гэж итгүүлэн Монгол улсын иргэн И-тэй цахимаар харилцаа тогтоожээ.
Улмаар Исламын Бүгд Найрамдах Улсад нуусан их хэмжээний бэлэн мөнгө болох 4 сая, 430 сая ам.долларыг дипломат илгээмжээр явуулсан гэж итгүүлжээ. Үүнийхээ зардалд зургаан удаагийн үйлдлээр нийт 27,750 ам.доллар буюу 90 сая төгрөгийг Турк Улс руу шилжүүлэн авч залилжээ.
Үүний цаана хувь хүн бус зохион байгуулалттай, улс дамнасан бүлэглэл байсныг албаныхан анхааруулж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хохирогчийн нэр нуухдаа зүгээр цагаан толгойн эхний үсгээр явдаг. Шууд И гэж зарлаж болохгүй. Соёлтой байх хэрэгтэй.