СПОРТ

Монголын тамирчдын гол амжилт үзүүлдэг боксын 60 кг-ийн жин олимпоос хасагджээ

Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2020 оны Токиогийн олимпын наадмын боксын тэмцээний хөтөлбөрийг боловсруулсан байна.

Олимпын боксын тэмцээнийг 13 жингийн ангиллаар зохион явуулах ба эрэгтэй 8, эмэгтэй 5 жингийн ангилалд зохион байгуулна.

Үүнд: Эрэгтэйчүүдийн тэмцээн 52 кг , 57 кг , 63 кг , 69 кг , 75 кг , 81 кг, 91 кг , +91 кг

Эмэгтэйчүүдийн тэмцээн 51 кг , 57 кг , 60 кг , 69 кг, 75 кг жингийн ангиллаар тус тус зохион байгуулагдах юм байна.

Манай улсын тамирчдын болон Азийн боксчдын гол амжилт үзүүлдэг 60 кг-ийн жинд энэ удаад олимпын наадмыг өнжихөөр болжээ.

ОУОХ-ны удирдах зөвлөлөөс AIBA-тай байгуулсан Токио-2020 Олимпын Наадам Зохион Байгуулах Комиссын гэрээг түдгэлзүүлсэн бөгөөд боксын ДАШТ болон олимпын наадмын тэмцээнийг мэргэжлийн боксын аль нэгэн байгууллага зохион байгуулах магадлалтай байгаа юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button