Нийгмийн

Ж.Мөнхбат: 10-аадхан бөхөд цол нөхөж олгохын тулд хууль батлавал дампуу юм болно

Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж байна.

Өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол нөхөж олгох санал гаргаад буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Өнгөрсөн жил Залуучуудын холбооны 100 жилийн ой болсон. Монголын ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа. Залуучуудын холбооны 100 жилийн ойд цол олгоно гэж заагаагүй. Хэрвээ цол олговол бүгдэд нь олго.

Ш.Адьшаа, П.Пүрэвдорж, С.Бямбацогт, Г.Ганболд гишүүн нарын гаргасан санал маш тодорхой. Би үгээ хэлж байна. Гишүүн хувиар.

“Гамшиг осол, цар тахлын улмаас улсын баяр наадам зохион байгуулагдаагүй тохиолдолд” гэж байгаа юм. Өнгөрсөн жил л улсын наадам өнжсөн. Энэнд л цол өгье гэж байгаа байхгүй юу. 10-аад бөхөд цол олгохын тулд хууль батлаж, бусдыг нь гомдоон, бөөн хэл ам болж яах юм бэ.

Хэрвээ цол нөхөж олгох шалтгаан, амжилтууд байгаа бол МҮБХ бүгдийг нь нэгтгээд Ерөнхийлөгчид өг л дөө. 100 жилээс ганцхан 2021 оныг салгаж, онцлоод цол нөхөж олговол дампуу хууль болно. 10-аад бөхөд цол олгохын тулд энэ хуулийг батлаад хэрэггүй. Өгвөл бүгдэд нь өг. Өгөхгүй бол бүгдэд нь боль. Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү хуулийн заалтаар зохицуулалт хийн хөндөлсөх эрх байхгүй шүү” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Та нар өөрсдөдөө зориулж хууль баталдаг биз дээ

Зочин
Зочин

Аймаг аймгийнхаа бөхөд цол өгөх гэж бхйж

Зочин
Зочин

Барилдаагүй цол авна гэж юү байдгийм. Бөх гэдэг чинь бяр, мэхээ уралдуулж цолонд хүрдэг биз дээ.

Зоч
Зоч

Bolio naadam bolson jildeel tcoloo.awuul goy shu de emjsen baihad nehej tcol.egne gej yu bsidgiin bugdiin bolio

Munkhbat
Munkhbat

Utgagvi yum!!!
Unen huchiig vzen barildsan shvv dee.
Aimag deer bol buun holion bantan boldog shvv dee
Tsol olgo

Холбоотой мэдээ

Back to top button