Нийгмийн

Д.Ганбат: Манай Баянхонгорын Б.Бат-Орших харцагын цолыг буцааж ОЛГОЁ

УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2022.06.16/ боллоо. Хуралдаанаар Үндэсний баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулж байгаа бол өмнө нь цол авсан ч допингтой хэмээн цолоо хураалгасан бөхчүүдийг анхаарч үзье. Явж явж манай Баянхонгорын нэг харцага үлдлээ. Өмнө нь допингийн шалгалт, сургалт нь байгаагүй. Хууль дүрэм нь ч тодорхойгүй байсан. Тиймээс одоо нэг гараанаас эхэлье. Допингийн асуудлаа энд нь цэг тавиад өгсөн цолыг нь буцааж өгье гэсэн саналтай байна. Үүнээс хойш л допинг ярья. Бүгдийг нь УИХ өршөөе энэ боломжтой юу

МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав: МҮБХ-оос зургаан бөхийн барилдах эрхийг хассан. Б.Бат-Оршихын хувьд барилдах эрх нь нээлттэй.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Олимпод ордог мэргэжлийн спорт, баяр наадам хоёр ялгаатай. Өв уламжлал бол өөр. Допингийн шинжилгээнд ордог нь мэргэжлийн спортууд. Допингийн сургалт ороогүй байж цолыг нь хурааж болохгүй. Одоо хэн нэгнийг хохироохгүйгээр хураасан цолыг нь бүгдэд нь өгье. Бүхэл бүтэн Баянхонгор аймгийнхан бид бүхнийг харж байна.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: “Хууль тэгш үйлчлэх ёстой. Гэтэл ганцхан Баянхонгорын бөхөд хууль үйлчилж байгааг гайхаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэчхээсэй” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөв шүү

Зочин
Зочин

Бат Орших цол авчинмаар залуу

Зочин
Зочин

Баянхонгорт рйрд улсын цол төрлүү

Зочин
Зочин

zov shiidver

Bidon
Bidon

Zailaa sevsnuud

Зочин
Зочин

ГАНБАТ ЭЭДЭЭ МӨН ТЭНЭГ ГАР ЮМАА ОДОО ЧИНИЙ АСУУДАЛ БӨХИЙН ЦОЛ ЭНЭ ТЭР ГЭЖ ГУЦААД СУУХ БИШ ЧАМАЙГ БИДОН Ч БИШ СЭРЭЭ Ч БИШ БОЛГОХ ГЭЭД АДЬШАА МЭТИЙН НӨХДҮҮД ХОР НАЙРУУЛААД БАЙХАД ЧИ ЯАЖИЙНАА БӨХИЙН ЦОЛ ЯРИАД ЭРГҮҮТЭЭД СУУЖИЙДАГ ЭСВЭЛ ЧИ ЕРӨӨСӨӨ ЯВАА БАЯНХОНГОРТОО ОЧООД ХӨДӨӨ БРИГАДАД ТОО БҮРТГЭГЧ ХИЙГЭЭД ЯВААЧ ХЭЛ АМНААС ХОЛ ХҮМҮҮСИЙГ АМРААГААД АЛЬ ЯМАР ХЭЦҮҮТЭЙ ЮМ БЭ ДЭ

ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж

ЗочинБидон Ганбатад Улсын аварга цол өгч болохгүй юм уу. энэ чинь хоёр сонгуульд ялсан шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button