УЛС ТӨР

Б.Энхбаяр: Баяр наадмыг хуульчилж болохгүй гэж Б.Чимид багш сануулж байсан шүү

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Баяр наадмын тухай хуулийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

"Хуулийг мянга сайжруулсан нэг л бөх нь түрүүлдэг. 100 шүдлэн уралдлаа, нэг нь л түрүүлдэг. 99 нь гомдолтой үлдэнэ. Ийм уралдаан, тэмцээн рүү УИХ ороод байгаа хэрэг. УИХ баталсан хуулиас болж ялагдлаа, миний морь түрүүлсэнгүй гэдэг сэтгэл зүй рүү оруулдаг. Би Баяр наадмын тухай хуулийг хүчингүй болгох ёстой гэж боддог. Хуулиар зохицуулах харилцаа биш. Үүнийг Б.Чимид багш амьд сэрүүндээ сануулж байсан шүү. Үндэсний их баяр наадмыг Ерөнхийлөгч журам гаргаад зохицуулчих боломжтой. Хууль гаргахад нэг суурь зарчим бий. Хэн нэгэнд давуу тал олгож, эсвэл хэн нэгний мууд зориулж хууль гаргаж болохгүй" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-17 15:05

ТЭГЭЭД ДУРААРАА ЯВАХ ЮМУУ
ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ !!!!!

Зочин
Зочин
2022-06-17 15:38
Reply to  Зочин

Хууль хэрэггүй, тэр холбоод нь зохицуул. Зохицуулж чадахгүй бол суртлаа л яв өөр яахын

БИ БУРИАД
БИ БУРИАД
2022-06-17 15:43

Үнэн зөв хэлжээ. Хуулиа хүчингүй болгож Улсын ерөнхийлөгч журам гаргаад зохицуулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button