НИЙГЭМ

БНСУ-д ял эдэлж буй монгол иргэдтэй уулзжээ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Сөүл дэх МҮОНРТ-ийн төлөөлөгчийн хамт энэ сарын 16-ны өдөр БНСУ-ын Чонан, Тэжон хотын хорих ангид ял эдэлж байгаа монгол иргэдээ эргэж уулзав.

Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Дэд консул Г.Оюун-Эрдэнэ нар хорих ангийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулж, мэдээлэл өгөв. Чонаны хорих ангид манай улсын 12, Тэжонд хоёр иргэн тус тус ял эдэлж байгаа бөгөөд хорих ангийн удирдлагын зүгээс иргэдээс тавсан санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ илэрхийлэв.

Тус ЭСЯ-наас хорих ангид хүмүүжиж байгаа иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соён гэгээрүүлэх, сэтгэл санааг дэмжих, оюун ухааны мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гийн санхүүжилтээр худалдаж авсан Монголын түүх, уран зохиол, нийгэм, хувь хүний хөгжилтэй холбоотой сэдэв бүхий 60 гаруй номыг хүлээлгэн өгч, номын сангийн тохижуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.

Эх сурвалж: Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button