Нийгмийн

Дорнод аймагт осолд орсон гурван иргэнийг нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэжээ

Өнөөдөр /2022.06.18/ ЭМЯ, ОБЕГ хамтран эмч нарын бүрэлдэхүүнтэй Дорнод аймагт авто осолд орсон 3 иргэнийг яаралтай нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэн, эрчимт эмчилгээнд оруулж байна.

Учир нь өчигдөр тус аймагт хоёр автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан бөгөөд ослын улмаас 6 иргэн хүнд гэмтэл аваад байсан.

Хоёр автомашинд нийт 9 зорчигч байсан бөгөөд 3 хүн газар дээрээ амь эрсдэж, биеийн байдал хүнд байгаа 6 иргэнийг ийнхүү өнөөдөр нисдэг тэргээр яаралтай  ГССҮТ-д авчирч байна.

"Зам тээврийн осолд орсон иргэдийн ихэнх нь тархи болон цээжний хавсарсан гэмтлүүдтэй байна"

Arslan.mn

Энэ талаар яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гантогтохоос тодруулахад " Энэ сарын 18-ны өдөр эмч нарыг баг  зам тээврийн ослын улмаас яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд газар дээр очиж тусламж үйлчилгээ үзүүлэн, нисдэг тэргээр өнөөдөр Улаанбаатар хот авч ирж, ГССҮТ-ийн эрчим эмчилгээнд оруулж байна.

Өчигдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төвд тухайн осолд орж биеийн байдал хүнд байгаа 6 иргэн хүргэгдсэн бөгөөд төвийн эмч нарын биеийн байдлыг тогтворжуулах, хэвлийн гэмтэлтэй өвчтөнийг хэвлийн мэс засалд оруулж, арьс залгах мэс засал хийгдсэн байсан. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлж, шөнө ажиглалт явуулсны үндсэн дээр өнөө өглөө эхний элжинд хавсарсан өвчтэй болон хүндрэх магадлалтай гэсэн 3 иргэнийг тээвэрлэж ирсэн. Араас 2 өвчтөн тээвэрлэгдэж ирж байна. Хэвлийн мэс засалд орсон иргэний биеийн байдлыг ажиглаж байгаад хот руу тээвэрлэх ажлууд хийгдэнэ.

Тусламж үйлчилгээ үзүүлж байгаа иргэдийн 3 том хүн, 3 хүүхэд байгаа. Иргэдийн биеийн байдлын хувьд тархи болон цээжний хавсарсан гэмтлүүдтэй байна." гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x