Нийгмийн

Усанд живсэн иргэнд 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулжээ

Усанд живсэн иргэнд 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулжээ. Иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

ОБЕГ-ын аврах ангийн дэслэгч Х.Наранбаатар захирагчтай завьт эргүүлийн бүрэлдэхүүн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Хар үзүүрт үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэр  голын усанд 50 орчим насны эрэгтэй урсаж байсныг уснаас гаргаж, арван 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулжээ.

Амралтын өдрүүдэд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн ихэсдэг. Голын усны ослын эрсдэл нэмэгддэг тул иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулав.

Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ОБЕГ-ын завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-18 16:10

sain bna irgen bur iim uhamsartai bh heregtei irgenii uuregee sain biyluuljee

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x