Нийгмийн

АНУ-аас хандивласан 302400 тун хүүхдийн Файзер вакциныг хүлээн авжээ

АНУ-аас Монгол Улсад хандивласан 302,400 тун КОВИД-19 өвчний эсрэг хүүхдийн Файзер вакцин Ковакс хөтөлбөрийн дагуу Монголд ирсэн байна. Эдгээр вакцин Мичиган мужийн Каламазу дахь Файзер компанийн үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж буй. АНУ-аас Монгол Улсад хандивласан коронавируст халдварын эсрэг вакцины нийт тоо уг хандивтай нийлээд 1.4 сая тун боллоо. Монголын ард түмэн энэхүү цар тахлыг даван туулахад АНУ дэмжсэн хэвээр байх бөгөөд Ковакс хөтөлбөрөөр дамжуулан өгч буй хандив нь уг дэмжлэгийн нэг хэсэг билээ. Коронавируст халдварын (КОВИД-19) цар тахал эхэлснээс хойш АНУ-аас Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА буюу USAID)-аар дамжуулан Монгол Улсад 8.1 сая гаруй ам.долларын тусламж үзүүлжээ.

Тусламжаар иргэдэд нэн хэрэгцээт эм, шинжилгээ авах иж бүрдэл, эмнэлгийн шаардлагатай багаж хэрэгсэл, хүчилтөрөгчийн эмчилгээ болон хувийн хамгаалах хэрэгслээр хангаж байв. Мөн 2020 оны 12 дугаар сард АНУ-ын ОУХА-аас  өндөр чанарын 50 ширхэг амьсгалын аппаратыг хандивлаж, хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай нэмэлт сургалтуудыг хийсэн. Түүнчлэн ОУХА нь эрсдэлийн үеийн харилцаа холбоо, эрүүл мэндийн байгууллага, сургуулийн орчинд халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, вакцин түгээх зэрэг ажлуудад тусламж дэмжлэг үзүүлдэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button