УЛС ТӨР

Өвөрхангайн Засаг дарга 19.2 саяар хөргөгчний наалт хийлгэжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржийн захирамжаар 19.2 сая төгрөгөөр хөргөгчний наалт бүхий бэлэг, дурсгалын зүйл хийлгэх тушаал 2021 оны аравдугаар сард батлагдсан байна.

Тус аймаг байгуулагдсаны 90 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэ хүрээн дэх үйл ажиллагаанд зориулж, тийм агуулга бүхий хөргөгчний наалт хийлгэхээр болсон байна. Энэ тухай мэдээллийг Өвөрхангай аймгийн шилэн дансны мэдээлэлд дурджээ.

Харин санхүүжилтийг орон нутгийн төсвөөс, тэр дундаа 90 жилийн ойн арга хэмжээнд төсөвлөсөн нийт зардлаас гаргахаар тусгасан байна. Коронавируст цар тахал дэгдсэнээс хойш орон нутгийн удирдлагуудыг төсвөө хэмнэх, онц ач холбогдолгүй зүйлсэд хөрөнгө зарцуулахгүй байх чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн байдаг. Зөвхөн хөргөгчний наалт хийлгэхэд 19.2 сая төгрөг зарцуулах нь анхаарал татмаар өндөр дүн юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-20 11:53

Хараа бас нэг цавчааны баачка хаа сайгүй цавчаа арай дэндүүмаа

Зочин
Зочин
2022-06-20 12:11

Бууд

Зочин
Зочин
2022-06-20 12:13

За ядаргаа бүх юмыг харлуулах гээд орилчих юм. Том ойн баярт байтугай айлд орж ирсэн хүнд хүртэл цай идээгээ өгөөд гар цайлгадаг л биз дээ

Зочин
Зочин
2022-06-20 12:40

Төсвийн мөнгөөр наадах юм аа арай2

Холбоотой мэдээ

Back to top button