Эммануэль Макроны эвсэл парламентад ялсан ч үнэмлэхүй олонхи болж чадсангүй

Францын парламентын сонгуулийн хоёр дахь шатны сонгууль таамаглаж байснаар “Хамтдаа” эвсэл ялагч боллоо. Ерөнхийлөгч Эммануэль Макроныг дэмжигчид Үндэсний ассемблейд 245 суудал авчээ. Энэ талаар өчигдөр шөнө шөнө тус улсын “Figaro” сонинд нийтэлжээ.
Одоогийн төрийн тэргүүн Эммануэль Макроныг дэмжигчид 577 мандатаас 289 мандат авах ёстой байсан ба Францын парламентын доод танхимд үнэмлэхүй олонхи болж чадсангүй.

Жан-Люк Меланшон тэргүүтэй зүүний болон ногоон намуудын эвсэл болох “Шинэ ард түмний экологи, нийгмийн холбоо” мөн урьдчилсан байдлаар хоёрдугаарт орж, Үндэсний ассемблейд 131 мандат авч, Доод танхимд шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр сөрөг хүчний тэргүүлэх хүчний үүргээ гүйцэтгэхээр боллоо.
Харин энэ удаагийн сонгуульд Францын үндсэрхэг үзэлтнүүдээс бүрдсэн Марин Ле Пенийн тэргүүлдэг “Үндэсний фронт” нам амжилттай оролцсоныг хэвлэлүүд онцлов. Тэд 89 суудал авсан нь судалгааны төвүүдийн хамгийн сүүлийн үеийн санал асуулгатай харьцуулахад харьцангуй олон санал авчээ.
Санал хураалт маш бага ирцтэй байсан буюу сонгогчдын 54 орчим хувь саналаа өгөөгүй аж.
Эх сурвалж: Interfax
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.