Нийгмийн

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Эрдэнэмандалд 1800 гаруй мал хорогджээ

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хан-Өндөр” багийн зүүн цүүрийн гол гэдэг газар 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд салхины хурд 16м/с дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан тухай мэдээллийг Онцгой байдлын газар өгсөн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын ажлын хэсэг болон Сумын Засаг дарга, тамгын газрын дарга нараар ахлуулсан мэргэжлийн анги, орон нутгийн нийт 85 иргэдийг дайчлан 11 техник хэрэгсэлтэйгээр гол дагуу урссан малын сэг зэмийг цуглуулж хогийн жалганд ухсан нүх бэлтгэн булж устган ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг журмын дагуу зохион байгуулан ажиллалаа.

Үерийн аюулт үзэгдлийн улмаас 16 өрх аюулт өртөж 2 гэр нурж 1850 гаруй бог мал үерт урсан байна.Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу ойрын өдрүүдэд аадар бороо үргэлжлэн орох тул ард иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
2022-06-20 14:06

Udahgui naadmaar huushuur bolno doo haha

Зочин
Зочин
2022-06-20 14:10

Ёоо жил болгон бараг аймгууд ээлжлээд м�##�ын асар их хорогдолд ороод байх юм Байг�##�ийн ш�##�гар�##� нь ирж байгаа юм байхдаа

Зочин
Зочин
2022-06-20 14:52

Байг�##�ийн өмнө үнэхээр хүчин мөхөсдөж эхэллээ дээ

Холбоотой мэдээ

Back to top button