НийгмийнНИЙГЭМ

Нас барсан цэргийн ах: Цэргийн ангийн хоёр камерыг салгачихсан байсан

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, 18 настай Н 2022 оны зургаадугаар сарын 16-нд бие нь муудан, мэс засалд орсон ч харамсалтайгаар нас барсан.

Урьдчилсан байдлаар түүний ходоод задарсан нь тогтоогдсон. Тэгвэл талийгч урд өдөр нь тангаргийн баяраа хийсэн бөгөөд ар гэрийнхэн нь эргэж очиход ямар нэг зовуурьгүй байсан гэнэ.

Бид талийгаачийн нагац ах Н.Эрхэмбилгүүнээс зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр “Долдугаар сарын 16-ны орой 19.00 цагийн үед 05 дугаар ангиас холбогдсон. Очиход дүүг минь эмч үзэж байсан. Би очоод “Юу болов. Яачихав” гэж асуухад цэргийн ангийнхан “Зүгээр ээ. Тангарагийн баяраар болохгүй юм идээд, хоолы хордлогод орчихсон юм шиг байна” гэсэн. Цэргийн ангийн эмч нар “Дүү нь зүгээр байгаа. Юм ярьж байгаа” гэсэн. Гэтэл худлаа байсан. Мэс засалд яаралтай орсон ч сэргээгүй. Дүү минь ухаан ороогүй учраас бид уулзаж чадаагүй.

Цэрэгт эв эрүүл татагдаад очсон. Эрүүл мэндийн үзлэг, бүх юмандаа тэнцсэн. Тангарагийн баяраар л ямар нэгэн юм болсон шиг байгаа юм. Дүүг минь зодож, дарамталсны улмаас нас барчихлаа. Бидэнд ийм хардлага байна.

Бид гомдол гаргасан байгаа. 05 дугаар ангиас бидэнтэй байнга холбоотой байгаа. 17-нд бид 05 дугаар ангид очсон. Нотой, ноцтой хэд, хэдэн зүйл бий. 05 дугаар ангийн хоёр камерыг нь салгачихсан байсан. Яг орж амардаг хоёр өрөөнийх нь камерыг. Камерын бичлэг шүүхэд, хоолонд зүв зүгээр орсон байсан. Хоолноос элгээ тэврээд, бага даргатайгаа хамт гарч ирсэн. Эмчид үзүүлэх гээд очиход нь хаалттай байсан.

Дүүд минь ямар нэгэн ужиг өвчин байгаагүй. Мэс засал хийсэн эмч нь “Ходоод ингэж задрахыг би амьдралдаа хараагүй” гэсэн. Лавлаад асуухад “Мэргэжлийн хүмүүс нарийн шалгаад тогтоох байх” гэнэ лээ. Дүүгийн минь идсэн хоол бүхэл бүхлээрээ, тайрсан ходоод нь саван дотор байсан. Цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул тэр бүр зүйлийг ярьж болохгүй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button