ЦЕГ: Бичлэг дэх үйл явдал сар гаруйн өмнө болсон

НЭМЭЛТ: 11.01 ЦАГ
Хэрэгт холбогдуулан ЦЕГ-аас нэмэлт мэдээлэл өглөө.
Тодруулбал, бичлэгт бууж үлдсэн үйл явдал нь одоогоор сар гаруйн хугацааны өмнө болсон гэх мэдээлэл иржээ. Үйл явдалд холбогдсон этгээдүүдээс мэдүүлэг авч, шалгалтын ажиллагаа дууссаны дараа ЦЕГ-аас нэгдсэн мэдээлэл өгөх юм байна.
Түүнчлэн хүүхдүүдийн хувийн мэдээллийг цахим орчинд хэд ил дэлгэн тавьж буй нь эргээд эрсдэл дагуулж болохыг сануулжээ.
ЭХЛЭЛ: 09.51 ЦАГ
Өчигдөр цахимд өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож буй бичлэг цацагдсан. Уг бичлэгт өсвөр насны хүүхдүүд нэг хүүг бүлэглэн зодож, тархи толгой зэрэг эмзэг хэсгүүд рүү хүчтэй өшиглөж буй нь үлджээ.
Тэгвэл уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Шалгатын ажиллагаа хийгдэж байгаа. Зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж байгаа” гэв.
Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодох, дээрэлхэх хэргүүд олширч байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж, бусдыг зодох, зодуулах эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.