ДЭЛХИЙ

“The Scooby-Doo” нууцлаг машинд хонох тасалбар гарсан даруйдаа дуусжээ

“The Scooby-Doo” киноны 20 жилийн ойг тохиолдуулан “Airbnb” компани тус кинон дээр гардаг, алдартай нууцлаг машинд гурван шөнө хонох саналыг олон нийтэд тавьжээ. Энэхүү санал олон нийтэд зарлагдсан даруйд тасалбар нь тэр даруйдаа зарагдаж дууссан байна. Машинд нэг шөнийг өнгөрөөх өртөг 20 ам.доллар аж.

Машин дотор талд лава гэрэл, сонирхолтой тоглоом, ретро телевиз зэрэг зүйлсийг байршуулан, тохижуулсан байна. Зочдыг нууцлаг машинд ороход Scooby амттан, Scoopy болон Shaggy нарын идэх дуртай хотдог, бургерээр дайлах аж.

Багадаа үзэх дуртай байсан киноныхоо нэгээхэн хэсгийг бодит амьдрал дээрээ мэдэрч үзэх нь фенүүдийнх нь хувьд ховорхон хувь тохиол болжээ.

Н.АНУДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button