Нийгмийн

СЭРЭМЖЛЭХ СЭДЭВ: Сарын дотор ДОЛООН хүүхэд усанд энджээ

Урин дулааны улирал эхэлснээс хойш нэг сарын хугацаанд ДОЛООН хүүхэд усанд энджээ. Ердөө хэдхэн хоног тодруулбал бороо орж эхэлснээс хойш ДОЛООН хүүхэд усанд живж амь эрсэдсэн гэдэг дэндүү харуусалтай бас дэндүү их тоо.

Үр хүүхдээ цаг бусаар алдаж, хагацлын хатуу зовлонг туулж буйг ар гэр, аав ээжүүдийн сэтгэлзүйн байдлыг бодоход л өр эмтэрмээр.

Гэвч энэ бүхний ард эцэг эх, эмээ, өвөө, ах эгч, асран хамгаалагчийн анхаарал халамж, хариуцлагын асуудал хөндөгдөнө. Жишээ нь, гэр бүл, найз нөхдөөрөө зугаалахдаа хүүхдээ дагуулж явдаг, улмаар гол усны хажууд буудаллаж хараа хяналтгүй орхисноос хүүхдээ усанд алддаг тохиолдол олон бий.

Мөн бид хүүхдээ хаана, хэнтэй юу хийж явааг төдийлөн сайн анхаардаггүй. Эрсдэл тооцоолж мэдэхгүй гэнэн томоогүй үрс олноороо дарвиж гол усны аюулыг мэдэхгүй эндэх нь олонтаа.

Энэ зуны хувьд гол усны үерийн түвшин тогтмол нэмэгдэж буйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлсээр буй. Хэдий тийм ч харамсалтай явдлууд давтагдсаар.

Иймд эцэг эх асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байж, хүүхдүүддээ байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн эрсдлийн талаар мэдээлэл өгч, анхаарал болгоомжтой байх. Амралт үйлчилгээний газрууд гол усны хамгаалалтын зурвасыг сайжруулж, иргэдийн аюулгүй байдлаа хангаж үйлчлэх шаардлага бий болоод байна.

Бяцхан амь эрсдэхэд томчууд бид л буруутайг байнга санаж явмаар...


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-21 19:32

ямар аймар өөрийн өнгө аястай бичдэг охин бэ

Холбоотой мэдээ

Back to top button