3x3 ДАШТ: Монголын багийг өнөөдөр чухал тоглолт хүлээж байна

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ Нидерландын нийслэл Амстердам хотноо болж байгаа. Манай улсаас дэлхийн аваргын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар оролцож байгаа билээ.
Манай эрэгтэй баг эхний тоглолтоо ОХУ-ын багтай хийн 14:12 харьцаагаар хожин удаах тоглолтоо Эстонийн багтай хийн 20:17 харьцаагаар буулгаж авсан юм. Тэд өнөөдөр дараагийн тоглолтуудаа хийх бөгөөд хэсгээсээ цааш шалгарах байраа тодорхойлох билээ.
Харин ДАШТ-д анх удаагаа оролцож буй эмэгтэй баг эхний тоглолтоо Ираны багтай хийж, нэг онооны зөрүүгээр 18:19 харьцаагаар хожигдсон. Дараагийн тоглолтоо Румыны шигшээ багт 22:4 харьцаагаар ялагдсан. Манай баг үлдсэн хоёр тоглолтоо өнөөдөр хийх хуваарьтай байна.
Эрэгтэй баг
16:20 Пуэрто-Рико vs МОНГОЛ
19:50 МОНГОЛ vs Украйн
Эмэгтэй баг
17:15 Чех vs МОНГОЛ
18:55 Испани vs МОНГОЛ

Б.ТОГТУУН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.