Засгийн газар: Агаарын тээвэрт хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж байна

НЭМЭЛТ: 09.55 цаг
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд:
- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явц
- Агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ
- Төсвийн хөрөнгөөр хийгдэж буй геологи судалгааны ажлын танилцуулга
- Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх тухай
- Төрийн үйлчилгээг цахимжуулах төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.
ЭХЛЭЛ: 08.12 цаг
Засгийн газрын ээлжит хуралдаан зургадугаар сарын 22-ны лхагва гарагт болж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд одоогоор ил болоогүй байгаа бөгөөд энэ тухайд дэлгэрүүлж, эргэн мэдээлнэ.
Мэдээлэл өгөхөд, өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар:
· Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газрыг нэгтгэж Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар болголоо.
· Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа.
· Хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах зорилгоор эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай сэлбэг материал, тоног төхөөрөмжийг гадаад улсаас татан авах чиглэлээр БНХАУ-ын холбогдох байгууллагуудад уламжлан ажиллахыг Гадаад харилцааны сайдад, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулан ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгох зэрэг шийдвэрүүдийг гаргасан юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.