НИЙГЭМ
ЭЕШ-ЫН ЭРГЭН ТОЙРОНД: Харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгнө

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 10:00 цагт “Монголын түүх” хичээлээр эхэлнэ.
Шалгуулагчид шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх бөгөөд хоцорсон эсвэл бичиг баримтаа мартсан тохиолдолд шалгалтад оруулахгүй.
Шалгалтад ирэхдээ:
- Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
- Суудлын хуваарь
- Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.
Мөн хариултын хуудсыг зөвхөн харандаагаар бөглөх бөгөөд харандаа, баллуур, үзүүрлэгчийг БҮТ-өөс тарааж өгнө. Тиймээс үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг БҮТ-өөс санууллаа.
Ж.ДАВААДУЛАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.