НИЙГЭМ

Хүчтэй салхины улмаас 32 тоннын даацтай кран унажээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тонны даацтай вандан кран энэ сарын 18-ны өдөр салхинд туугдан унажээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус (салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуу) байдлаас шалтгаалан кран унасан нөхцөл тогтоогдсон. Ослын улмаас хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учраагүй байна.

Иймд кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 13:52

Мэргэжлийн хян�##�т ажлаа маш муу хийдэг шүү анхаараарай

Зочин
Зочин
2022-06-22 13:54

Хөдөлмөрийн аюулгүй байд�##� гэж юм бүр суга болсоныг л харуулж байгаа хэрэг байх даа

Холбоотой мэдээ

Back to top button