НИЙГЭМ

"Хавтгайн ботго "цэрэг ээж"-дээ хоргодсоор байгальдаа үлдсэн"

Өмнөговь аймгийн хилийн талбайд эхээсээ төөрсөн хавтгайн ботго хилийн цэргийн 0166 дугаар ангийн харуулыг дагаж ирсэн. Ботгыг харуулаас салахгүй дагаад байхаар нь отряддаа авч ирж, нэг цэрэгт хариуцуулан сүүгээр угжиж бор хоолонд оруулаад байсан юм.

Манааны цэрэг дагаж хүн бараадсан зэрлэг тэмээ цэрэг эрсийн хайр халамж дунд бойжиж “Цэрэг ээжтэй овоотын ботго” гэдэг нэртэй болсон.

Тэгвэл тус хавтгайн ботгыг гурав хоногийн өмнө байгальд нь тавьсан аж. Энэ талаар бид 0166-р ангиас асууж тодруулахад “Бид хавтгайн ул мөрийг харж байгаад байгальд нь тавьсан. Одоо хавтгайн сүрэгтэй нийлээд явж байгаа. Байгальд нь тавих үед тэжээж байсан цэргүүдээ, "цэрэг ээж"-дээ хоргодон дагаж гүйсэн. Гэхдээ байгалийн амьтан учраас дасан зохицоод үлдсэн. Өвс хоолондоо орсон учраас санаа зовохгүй байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button