НИЙГЭМ

Энэ сарын 25-ныг гашуудлын өдөр болгож, төрийн өндөрлөгүүдийг уучлал гуйхыг шаардлаа

“NoDoubleStandard” хөдөлгөөнөөс өнөөдөр /2022.06.22/ мэдээлэл хийж, энэ сарын 25-нд Үндэсний гашуудлын өдрийг зохион байгуулах талаар ярилаа. Үйл ажиллагаа тус өдрийн 18.00 цагт, Сүхбаатарын талбайд болох бөгөөд дабл стандартын улмаас амь насаа алдсан бүхий л иргэдэд хүндэтгэл үзүүлэх юм байна.

Энэ талаар “Урбан иргэдийн форум”-ын төлөөлөл Б.Цацрал, “Police Reform” хөдөлгөөний төлөөлөл Д.Билгүүн нар мэдээллээ.

Тэд “Цэргийн албанаас оргон зайлсан 56 тохиолдол гарсан байна. Нийт 468 хэрэг бүртгэлтэй байна. Энд 17 хүний кейсыг гаргасан байгаа. Энэ бол хүний эрхийн маш ноцтой зөрчил. Удаа дараа БХЯ, ХЗДХЯ-наас цэргийн албанд болж байгаа энэ ялгаварлалыг таслан зогсоогооч ээ, хүний эрхийг үндсэн сууриа болгож, залуучуудаа хүний эрхийн мэдлэгтэй, хүний эрхийн сургалттай болгооч ээ гэж уриалдаг. Нэг ч тайлбар хэлдэггүй. Цар тахлын хоёр жилийн хугацаанд цэргийн дэглэлтэд гурван хүн амиа алдсан. Үүнд нэг ч албан ёсны тайлбар аваагүй. Монгол улсын ЗГ, одоогийн Ерөнхийлөгч нэг жилийн хугацаанд ямар олон хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байна. Сануулж хэлэхээр Үндсэн хуулийн ажилтандаа анхаарахгүй байж үүнийг хэлсэн иргэдэд, залууст хууль бус хүний эрхийн зөрчилтэй ял ноогдуулахаа болиоч ээ хэмээн уриалж байна” гэлээ.

Түүнчлэн “Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, Хүний эрхийн үндэсний комисс, УОК зэрэгт шаардлага хүргүүлж байна” хэмээв.

Шаардлагад:

1.         Монгол УИХ, Ерөнхийлөгч, ЗГ, УОК, НОК түүний удирдлагууд алдаатай шийдвэрийн улмаас иргэдийн амь насыг хохироосон явдалдаа 2022 оны зургаадугаар сарын 25-ны өдөр нийт иргэдээс уучлал гуйж  эмгэнэл, гашуудал илэрхийлж хүндэтгэл үзүүлэх

2.         Жил бүрийн зургаадугаар сарын 25-ны өдрийг нийтээр тэмдэглэх, тэмдэглэлт өдөр болгон хуульчилж холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах

3.         Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийг 2022.07.10-ны өдрөөс өмнө нэн даруй хүчингүй болгох.

4.         2022 оны эхний хагас хүртэл цар тахал, ковидын өмнөх зээл, тусламж санхүүжилт, төсөв түүний зарцуулалтыг ил болгох зэргийн дурджээ.

Э.ПҮРЭВСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 14:00

Хүйтэн царайтайгаа адил хэт барууны харгис үйлдэлтэй хөлснийхэн л байна. Энэ нь 06-25 Монголын хувьсг�##�чдын өдрийг сонгосон нь цусаа урсгаж гадны түрэмгийлэгчдийг сөнөөсөн ахмад үеийн их үйлсийг, улмаар 1921 оны аугаа хувьсг�##�ын ач холбогдлыг үгүйсгэн доромжилж байгаагаар батлагдаж байна. Эх орнд минь гадаад үг хэллэгээр гайхуулж байгаа нь ч ер нь хэн болохоо л харуулж байна даа. Ард нь хэн байгаа нь ч тодорхой байна

Зочин
Зочин
2022-06-23 12:18

хэдэн б�##�айнууд юу донгодоод байнаа болимоор юмаа амар юм болж дээ мэдрэл муутан нь мэдэгдэхгүй хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button