Нийгмийн

Өнөөдөр олимпын өдөр тохиож байна

Одоогоос 128 жилийн тэртээ орчин үеийн олимпын хөдөлгөөнийг сэргээх санаачилга биеллээ олж, Олон Улс Олимпын Хороо байгуулагдсан түүхтэй. Энэ өдрийг хүндэтгэн дурсаж, зургадугаар сарын 23-ныг Олимпын өдөр болгон дэлхий дахинаа тэмдэглэх болжээ.

Үүнээс хойш баярын хүрээ улам тэлсээр өдгөө 150 гаруй улс олимпын өдрийг тогтмол тэмдэглэн өнгөрүүлдэг болсон аж. Улс орнууд олимпын өдрөөр өөр өөрийн онцлогт тааруулан янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Зарим оронд энэхүү арга хэмжээг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүртэл оруулаад байна.

МҮОХ-ны хувьд анх 1987 оноос дэлхий дахинаа олимпын өдрийн нэрэмжит гүйлтийг зохион байгуулах үйлст идэвхийлэн оролцож эхэлснээс хойш жил бүр олон нийтийг хамарсан гүйлтийг өрнүүлж иржээ.

Энэ жилийн хувьд уламжлалт бүх нийтийн гүйлтээс гадна брэйкинг зэрэг олимпын спортын шинэхэн төрлүүдийг олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулах юм байна. Мөн “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдад тэтгэлгийн мөнгийг гардуулж өгөх юм. Олимпын өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд 11 цагаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button