ДЭЛХИЙ

Галт тэргэнд мэндэлсэн охин 25 жил үнэгүй зорчих эрхтэй болжээ

Ирландад зургаадугаар сарын 11-нд Дублин хот руу явж байсан галт тэргэнд орон нутгийн цагаар 15:05-д нэгэн охин хорвоод мэндэлжээ.

Энэхүү онцгой үйл явдлыг тохиолдуулан Ирландын төмөр замын газраас охинд 25 нас хүртлээ галт тэргээр үнэгүй зорчих эрх бэлэглэсэн аж.

Тухайн өдөр галт тэрэгний үйлчлэгч ариун цэврийн өрөөнд эмэгтэй хүний орилох дуу сонсоод очсон бөгөөд нөхцөл байдлыг мэдээд яаралтай эмнэлгийн ажилтнууд байгаа эсэхийг сурагласан гэнэ. Аз болоход галт тэргэнд нэг эмч, хоёр сувилагч зорчиж байжээ. Эмнэлгийн ажилтнуудын тусламжтайгаар охиныг эсэн мэнд эх барьж авчээ. Галт тэрэг Дублин хотод ирсний дараа эх, хүүхэд хоёрыг шууд эмнэлэгт хүргэсэн байна. Одоо тэдний бие маш сайн байгаа ажээ.

Харин Ирландын төмөр замын газрын төлөөлөгч хэлэхдээ “Бид маш их баяртай байна. Тухайн үед яаралтай тусламж үзүүлсэн гал тэрэгний ажилтнууд, зорчигч, эмч, сувилагч нарт талархаж байна” хэмээсэн байна.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button