НИЙГЭМ
Боомтуудаар өдөрт 700 гаруй нүүрс тээврийн автомашин нэвтэрч байна

Өнгөрсөн 7 хоногоос боомтуудын үйл ажиллагаа эрчимжиж эхэлснээр хоногт хил нэвтрэх автомашины тоо нэмэгдэж байна. Тухайлбал, тавдугаар сарын 30-ны өдөр 744 автомашин, 31-нд 762 автомашин Монгол Улсын хилээр нэвтэрчээ. Тус өдрүүдэд Гашуунсухайт боомтоор 450-470 автомашин гарсан бол Ханги боомтоор 148-168 автомашин гарчээ.
Эх сурвалж: УУХҮЯ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.