Нийгмийн
Уулын тахилга наадмаар долоон настай хүүхэд мориноос унаж амь насаа алджээ

АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадам хаяанд ирээд байна. Тэгвэл баяр наадамтай холбоотойгоор хүүхэд мориноос унаж бэртэх, гэмтэх, амь насаа алдах тохиолдол гарсаар байна.
Тодруулбал, Энэ сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд уулын тахилга наадмын хурдан морины уралдааны үеэр долоон настай, эрэгтэй хүүхэд мориноос унаж, сумын эмнэлэгт ирээд нас барсан хэрэг гарчээ.
Иймд эцэг эх асран хамгаалагч, уяач наадамчдыг хүүхдэдээ хамгаалалтын хэрэгслийг бүрэн өмсүүлэх, аюулгүй байдлыг бүрэн хангахыг анхааруулж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.