Нийгмийн

КЕЙС: Бид энэ сүмд хоол өгдөг учраас л ирдэг

Нийслэлийн хэмжээнд шашны үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн 321 байгууллага байдаг.

Үүнээс үйл ажиллагаа нь тогтмол явж байгаа 253 байгууллагын 83  нь буддын хийд, бөө мөргөлийн 4 газар, христын 155 сүм, католикийн 5 сүм, мусалман 2, методистын 1 сүм, исламын 3 сүм байгаа аж.

Дээрх тоо баримтаас харахад христийн сүмийн тоо бусад шашны байгуллагуудыг бодвол их байгаа юм. Тус байгууллагууд бүтэн сайн өдөр нэгдсэн цуглаан хийдэг бөгөөд бусад өдрүүдэд мөргөхөөр ирсэн итгэгчид чөлөөтэй нэвтэрч болдог юм байна. Харин христийн сүмүүдийн хувьд ихэнх нь алслагдсан гэр хорооллын дүүргүүдэд байршилтай байлаа. Бид тус сүмүүдээр явж үйл ажиллагаатай нь танилцах гэсэн боловч цуглаантай өдөр нь таарсангүй. Гэхдээ бидний олж авсан мэдээллээр сүмд ирэгсдийн дийлэнх хувь нь бага насны хүүхдүүд байх аж.

Хэдийгээр цуглаантай өдөр нь таараагүй ч гэсэн итгэгч гэх бага насны хүүтэй ярилцахад “Сүмийн хоол гоё. Заримдаа чихэр, пицца өгдөг. Ээж маань явдаг учраас намайг дагуулж ирдэг. Би заримдаа гүйж харайгаад үймүүлээд байдаг. Тиймээс томоотой байхыг сануулдаг. Ах эгч нар нүдээ аниад удаан суудаг учраас би юу болж байгааг нь ойлгодоггүй. Ямартай ч хоол өгсөнд баярлалаа гэж хэн нэгэнд хэлээд хоолоо иддэг” хэмээн ярьж байсан юм.

Энэхүү ярианаас харахад учраа мэдэхгүй хүүхэд багачууд хоол идэхийн тулд аль эсвэл эцэг эхээ даган сүмийг зорьж, янз бүрийн сургаалыг тархиндаа хийлгэж байна гэдэг нь харагдаж байна.

Нөгөөтэйгүүр эхлээд шашинаа сурталчилсан ном, материал тараах зэргээр сурталчилдаг байсан христийнхэн одоо Монголчуудын эдийн засаг муу байгааг далимдуулан ядуучуудад хоол өгч, хүүхдүүдэд нь чихэр жимс тараах мэтээр өөрсдийгөө танилцуулж эхэлсэнд зарим иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Энэ нь цаашлаад өөрийн гэсэн бодол санаа нь төлөвшөөгүй яваа бага болон өсвөр насныхныг хүчээр сүмдээ урвуулж байж болзошгүй гэх хардлага төрүүлээд байгаа юм.


Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжилга:

ХӨНДҮҮР СЭДЭВ: “Би лам биш цагдаа болох мөрөөдөлтэй” сурвалжилгыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-24 15:37

Захын гэр хорооллоор сүмүүд маш их болсон байна лээ, яг л хүүхдүүдийн ходоодон дээр ажиллаж амр�##�тын өдрөөр хоол амттангаар татаж аваачдаг. Үүнд анхаарахгүй бол өөрийн үзэл бодол нь төлөвшиж амжаагүй байгаа хүүхдүүд толгойгоо уга�##�гах магадл�##�тай. Зарми нь бол �##�бан ёсны хаягтай, хэн ч гаднаас нь харсан сүм гэхээргүй зүгээр хашаа байшинд хүртэл үйл ажиллагаа явуулдаг юм билээ.

Гмсм
Гмсм
2022-06-24 20:56

Энэ чинь зөөлөн хүчний бодлого солонгос сүм маш олон үүний цаана асар бузар зүйл хийж байгаа хүн сонсвол үнэмшихгүй

Холбоотой мэдээ

Back to top button