Нийгмийн

Ё.Басхүү Монголын багийн дөрөв дэх медалийн эзэн боллоо

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр “Степпе арена”-д үргэлжилж байна.  Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын медальтнууд тодорно.

Өнөөдөр эх орныхоо дэвжээнд Монголын 20 бөх барилдсанаас медалийн төлөө есөн жүдоч барилдаж байна. Одоогоор Г.Наранцэцэг мөнгө, Э.Сумъабазар, Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртээд буй.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ё.Басхүү хүрэл медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт Денис Виерутай барилдлаа.

Цаг сунгасан барилдаанд Ё.Басхүү өрсөлдөгчөөр гурван торгуулаар цэвэр яллаа. Ингэснээр нутгийнхаа дэвжээнд Их дуулгаас хүрэл медаль хүртэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-24 19:20

Басхүү амжилт амжилт

Холбоотой мэдээ

Back to top button