Нийгмийн

Шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээлээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболдоос өнгөрсөн жил дахин допинг илэрсэн. Улмаар МҮБХ-ноос түүний барилдах эрхийг найман жилээр хассан юм.

Үүний дараа Э.Оюунболд Спортын арбитрын шүүхэд хандан, нэхэмжлэл гаргасан. Спортын арбит түүний гомдлыг хэлэлцээд МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгон, барилдах эрхийг нь сэргээсэн юм.

Тэгвэл шүүхээс Э.Оюунболдын барилдах эрхийг энэ сарын 23-нд сэргээлээ. Улмаар МҮБХ-нд шийдвэрээ танилцуулж, энэ сарын 27-ноос өмнө хариу ирүүлэхийг мэдэгдлээ.

Шүүхийн шийдвэрт “Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитрын 2022 оны 4 сарын 28-ны өдрийн 22/011-02 дугаар шийдвэрээр Монголын Үндэсний бөхийн дүрмийн 7.3-ын "о"-д заасан заалт нь Монгол Улсын олон улсын гэрээ, Дэлхийн допингийн эсрэг дүрмийн холбогдох заалттай нийцээгүй болохыг тогтоож, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоолын "Давтан допингийн зөрчил гаргасан Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг 8 жилээр" гэсэн хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж шийдвэрлэсэн. 

Иймд Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээж, 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдье" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-25 14:46

НАЙЗАА ДАХИАД ДОПИНГ ХУСЧИХАА ТАНАЙ НУТГИЙХАН ТОМ БАЙГААШТ ЭНЭ ЖИЛ ДАХИН ТҮРҮҮЛЖ БООВ БОСГОХ ЮМ БАЙНА ДАА ЛАЛАР ЧИНЬ

Zochin
Zochin
2022-06-25 15:14

Zov shde,manai Hentiih uym chin..

Сэнгээ
Сэнгээ
2022-06-25 16:04

Өө за за давтан допинг хэрэглнчихээд ЕӨК ЕС хүурын нутаг учраас шүүхээр ороод л ялаад гараад ирэх юмт байна даа Манй шүүгчид ч томилсон хохй үнэч юм байнаа Нэг төрийн бус байгууллагын шийдвэрийг үндэслээд л нөгөөгийн шийдвэрийг хүчингүй болгоод л бас хугацаатай хариу шаардаад үнэн хнчийг үзүүлж байх шив Харин нөгөөх нь баярласандаа архи ууж сагаж давхиж элдэв хэл ам тарих бий дээ О Олон улсын МАДА гэдэг байгууллагын дүрэм журам монголд тэр тусмаа Обид үйлчлэхгүй шүү гээд шийдвэрээ гаргачихааж дээ амар зүгээр Тэгвэл одоо бус�##� допингтой нөхдүүд шннхэд хандаад цол хэргэмээ буцааж аваад барилдах эрхээ сэргээлгэх хэрэгтэй Аавын хүүхдүүдэд адилхан үйлчилнэ шүү Шударга бус шшүүгчид ээ

Уншигч
Уншигч
2022-06-25 16:10

За яахав сайн хашраа байлгүй дээ, архи ууж ухаан мэдрэлээ �##�дахгүй байгаарай, уг нь хүүхдээрээ шахуу гэнэн амьтан шиг байгаа юм, арслан цолоо ахиулж амжилтаар ард түмнээ баясгаарай гэж ерөөе.

Зочин
Зочин
2022-06-25 17:02

Оюунболд баярлаад архи уугаад ш�##� согтуу гудамжинд хэвтэж байна. Машины цонхоор харсан мөн шиг байна лээ.

Зочин
Зочин
2022-06-25 18:16

Энэ жил ДАВТАН , МӨН 3 ЯНЗЫН ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХ ҮЗЭХ ЮМ УУ .ҮГҮЙ ШҮҮ.МОНГОЛ БӨХИЙН НЭР ХҮНД УНАЛАА .СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХ ГЭЖ МОНГОЛД АЛБАН ЁСООР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ШҮҮХ БАЙХГҮЙ ШҮҮ.ОЛОН ТӨРЛИЙН ДОПИНГИЙГ ДАВТАН ХЭРЭГЛЭНЭ ГЭСЭН ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ

Бодлын хулгайч
Бодлын хулгайч
2022-06-25 22:27

ИЧЭЭЧЭЭ ТЭНЭГ СДА МИНЬ. ЧАМТАЙ ХЭН Ч БАРИЛДАХГҮЙ.

Холбоотой мэдээ

Back to top button