Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын барилдаан болно. Өнөөдөр Монголынхоо дэвжээнд манай улсын 19 жүдоч барилдана.
Гудамжинд явсан ядруухан өвгөнд туслан, цамцаа тайлан, хоолныхоо хамт өгсөн Петер Палтчик өнөөдөр барилдана.

Израилын жүдогийн шигшээ багийн тамирчин тэрбээр тэмцээний -100 кг-д зодоглоно. Петер Палтчик Токиогийн олимпоос багийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Европын аварга жүдоч. “World masters”-ын хүрэл, Их дуулгын хоёр алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээний дөрвөн алт, хоёр хүрэл медальтай.
Петер Палтчиктай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ER HUN.