СПОРТ
Тува улсын арслан К.Цэдэн-Очир нэгийн даваанд Н.Батсуурь аваргатай учраа таарлаа

"Мөнхийн Үсэг" группийн 30 жилийн ойд зориулсан, үндэсний их баяр наадмын сорилго барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд 12:00 цагт эхэллээ. Барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, улсын гарди М.Бадарч, Ө.Бат-Орших нарын тэргүүтэй 256 хүчтэн барилдаж буй.
Мөн Тува улсын арслан Кара-Сал Цэдэн-Очир, Итали улсын иргэн Григорий нар барилдах гэж буй нь олны сонирхлыг ихээхэн татаж байна.
Тува улсынхаа наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн Кара-Сал Цэдэн-Очир нэгийн даваанд даян аварга Н.Батсуурьтай учраа таарлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.