Bloomberg: ОХУ дефолт зарласан
Оросын эрх баригчид 1918 оноос хойш зуу гаруй жилийн хугацаанд анх удаа гадаад өрийн үүргээ биелүүлсэнгүй. Энэ үзэгдэл нь АНУ болон Барууны улс орнуудын ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй санхүү эдийн засгийнхаас авхуулаад янз бүрийн салбарт хориг арга хэмжээг чангатгасны үр дүн хэмээн “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг мэдээлжээ.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Кремль Барууныхны тавьсан гадаад өрийн үүргээ биелүүлэхэд саад болж буй олон хязгаарлалтыг тойрч гарах арга замыг хайсаар байгаа хэдий ч зургаадугаар сарын 26-ны өдөр дуусахын алдад хугацаа нь хэтэрсэн 100 сая ам.долларын төлбөрийг төлөхөөс чөлөөлөх хугацаа албан ёсоор дууссан.
Оросын Засгийн газрын бондын хугацаа албан ёсоор дууссан талаар “Блүүмберг” агентлаг онцлон тэмдэглэжээ. Үндсэн төлбөрийн хугацаа тавдугаар сарын 27-нд дууссан юм. Албан ёсоор бол ийм үзэгдэл бол дефолт үүсэх эхлэл, шалтгаан хэмээн тооцогддог. Гэсэн хэдий ч, “Блүүмберг” агентлаг Оросын эрх баригчдын хувьд “дефолт бол ихэвчлэн бэлгэдлийн шинж чанартай бөгөөд бага ач холбогдолтой” хэмээн онцолжээ.
ОХУ-ын Сангийн Яам Барууны улс орнууд Москваг улсын гадаад өрийн төлбөрийг бодитоор төлөх чадваргүй болгох гэсэн бүх оролдлогыг үл харгалзан Орос улс дефолтод орохгүй хэмээн өмнө нь нэг бус удаа онцолж байсан.
Харин дефолт зарласан гэдгийг Москва үгүйсгэж байгаа юм. АНУ ОХУ-ын гадаад өрийн үйлчилгээ үзүүлэх явцын зөвшөөрлийг сунгаагүй. Хугацаа нь тавдугаар сарын 25-нд дууссан. Зургадугаар сард ОХУ-ын Сангийн Яам евро бондын төлбөрийг рублийн шинэ схемийн дагуу хийж эхэлсэн. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов өнгөрсөн долоо хоногт Европын Холбоо болон АНУ Оросын төлөх төлбөрт зориудаар саад учруулж байна хэмээн буруутгасан. Түүний бодлоор энэ сэдвийг ойлгодог хүн бүр “энэ бол анхдагч үзэгдэл бус” гэдгийг ойлгодог гэв.
Өмнө нь, ОХУ-ын эрх баригчид гадаад өрийг рублиэр төлөх боломжийн талаар зарлаж байсан. Энэ нь гадаад валютаар төлбөр хийхээс сэргийлсэн хориг арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлэх үйлдэл.
“Greylock Capital Associates” байгууллагын шинжээч Жонатан Прин хэлэхдээ, доллароор тооцож үзвэл дефолт нь 2001 оны Аргентины дефолттой харьцуулж болохуйц байгаа аж.
Орос улс ямар ч төлбөр төлөхгүй байх магадлалтай ба үүний дараа сонгодог хэлбэрийн дефолт үүсч, тус улс санхүүжилт авах боломжгүй болох эрсдэлтэй.
Гуравдугаар сарын эхээр Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристалина Георгиева Оросын эсрэг хориг авснаар тус улс дефолтод хүргэж болзошгүйг мөн сануулж байсан. Гэсэн ч, В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ийм таамаглалд тайлбар хийхдээ, ОХУ-д гадаад өрөө рублиэр төлөх аюулгүй байдлын хязгаар бий хэмээн мэдэгдсэн.
Гуравдугаар сарын 14-нд ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов Барууны орнууд алт, валютын нөөцөө царцаах хүртэл Орос улсын өрийг өөрийн үндэсний мөнгөн тэмдэгтээр төлнө гэж мэдэгдэж байсан. Тэрыээр эдийн засгийн бодит үндэслэлгүй зохиомол дефолтыг бий болгох гэсэн нь Барууныхны хүсэл эрмэлзэл хэмээсэн юм.
Эх сурвалж: Bloomberg
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын гадаадад байгаа хөрөнгийг царцаахаар эсрэгээрээ хориг тавьсан улсуудын өрийг ОРОСУУД бас ЦАРЦААЖ хориг тавьж болно шүү дээ.
ХАХА ЗЭЭЛЭЭ ТӨЛЬЕ ГЭХЛЭЭР ТӨЛБӨРИЙГ ХҮЛЭЭЖ ГЭХЭЭР ЧИНЬ ЯАГААД ДЕФОЛД БОЛЧИХДОГ БИЛЭЭ. БАРУУНЫХАН ӨӨРСДӨӨ Л ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ САНКЦАД ОРСОН ГЭЭ БИЗДЭЭ.
Л�##�ар оросууд тэгнээ тэгнэ
Орос ч яамай
Ер нь өрөө төлөх хэрэггүй Орос дефолт зарлах улс биш Феикедэхээ боль
Үхэрүүд ээ
Алтны нөөцөөрөө дэлхийн эхний 5д багтдаг орн дефолт гэхээр ойлгомжгүй л санагдаж баЙНА.
АНУ тэргүүтэй барууныхаан гэж хөгийн улсууд юм аа ккк Тусгаар улсын өмнөөс дур мэдэн диполт зарлах эрхийг хэн өгдөг байна аа. Өнөө их шудрага хууль дүрэм сахиад байгаа нь энэ үү? эсвэл Тусгаар улс бие хүний өмнөөс ямар нэг яриа,шийдэл гаргаж цацах нь өөрсөдийн нь ярьдагаар бол бусдын эрхэнд бүдүүлгээр х�##�даа байгаа юм биш үү!!!???
яг үнэн. Өөрсөдөө ийм байж хууль ёсыг олон улсад сахиулах юм ярина гээч.ккк ёстай хуцваа