Нийгмийн

ТОДРУУЛГА: ЭЕШ-аас болж казах сурагч амиа хорлохоор завдсан дуудлага ирээгүй

Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-нд түүхийн хичээлээр эхэлж дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ жил улсын хэмжээнд 36 мянган шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн билээ.

Тэгвэл ЭЕШ-ын эргэн тойрон зарим нэг зүйлс асуудал дагуулаад байна. Тухайлбал, Цахим орчинд “Казак сурагч монгол хэл бичгийн шалгалтад сул оноо авч, сургуульд элсэж чадахгүй болж, улмаар амиа хорлохоор завдсан” гэх мэдээлэл түгээд байсан юм.

Харин бид энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Монгол хэл бичгийн шалгалтдаа муу оноо авч улмаар амиа хорлохыг завдсан гэх мэдээлэл цагдаад бүртгэгдээгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button