Нийгмийн
Барилгын ажил хийж байсан хоёр иргэн нурангид даруулж, нас барлаа
Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны “Хувьсгалчид”-ын хоёрдугаар гудамжинд байшин барихаар суурийн нүх ухаж байсан 2 хүн барилгын материалд даруулж нас барсан тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 12:04 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, хоёр автомашинтай 12:05 цагт ангиас гарч зургаан км зам туулан 12:12 цагт очиход иргэн Ө-ийн хоёр давхар байшингийн суурийг цутгаж байсан Архангай аймгийн Хотонт сумын харьяат иргэн Д /24 настай, эрэгтэй/, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн Э /18 настай, эрэгтэй/ нар барилгын суурийн нэг метрийн гүнтэй нүхний ирмэг дээрх суурийн блокод даруулж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
харамс�##�тай юм дахиж ийм осол битгий гараасай