НИЙГЭМ
Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэлх замыг "Парисын гудамж” болгожээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 141 дүгээр тогтоолоор гудамжны нэрийг өөрчилсөн байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбэ голын баруун талаар Энхтайваны өргөн чөлөөнөөс Нарны зам хүртэлх гудамжийг "Парисын гудамж” болгон нэрлэжээ.
Өмнө нь энэ хэсэг Авто замчдын гудамж нэртэй байсан байна. Харин нэршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан Авто замчдын гудамжийг өөр байршилд шилжүүлэх санал боловсруулахыг Хотын даргад даалгажээ.
НИТХ-ын хурлын Тэргүүлэгчдийн тогтоол:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.