Хохирогч: Хүүхдийнхээ живхийг авах гэж гараад таксины жолоочид хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдтал зодуулсан

Өнөөдөр /2025-08-27/-нд таксины жолоочид зодуулсны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан иргэн мэдээлэл өглөө.
Ингэхдээ "Намайг Ганцацрал гэдэг. Таван хүүхэдтэй, хоёр зээтэй өрх толгойлсон эмэгтэй. 2024 оны хоёрдугаар сарын 25-26-ныг шилжих шөнө зээдээ памперс авах гэж гартал гэрийн хажуугийн дэлгүүр хаалттай байсан юм л даа. Тэгээд цаашаа 24 цаг ажилладаг дэлгүүр ороод гараад иртэл хүйтэн салхитай байсан. Такси барих санаатай гараа өргөн явж байтал дээрээс нэг приус маркийн автомашин ирж, "эгчээ хүйтэнд юу хийж зогсож байгаа юм бэ" гэсэн. Хариуд нь би "миний дүү таксинд явах уу" гэж асуухад "явна аа" гэсэн.
Тэгээд суугаад хөдөлтөл "би дэлгүүр орж болох уу" гээд дэлгүүрээр орсон. Уг нь машинд суухдаа би Өвөршант орох талаараа хэлсэн. Гэтэл шууд өөр чиглэл рүү явчихсан. Би "Өвөршанд руу явна гэсэн шүү дээ" гэж лавлан хэлэхэд шууд нүүр рүү цохисон. Эмэгтэй хүн ганцаараа явж байгааг хэлэх үү маш их айсан. Юу болоод өнгөрсөн талаар санадаггүй. Ухаангүй гурав, дөрвөн өдөр эмнэлэгт хэвтэрт байгаад ухаан ороход бие хөдлөхгүй байсан. Нүүр хавдартай, хамрын яс хугарсан, хүн аймаар болчихсон байсан. Тэр үйл явдлаас хойш би гурван ч удаа хагалгаанд орсон. Одоо хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдагдалтай болчихсон. Өдөр бүр өвчин намдаах эм ууж, боолт хийлгэж байгаа.
Намайг зодож, хөгжлийн бэрхшээлтэй болгосон тэр этгээд 28 настай, Энхсайхан гэх залуу байсан. Хэрэг гарснаас хойш 1 жил зургаан сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хэд хэдэн удаа шүүх хурал товлогдож тэр этгээдэд хоёр жил орон нутгаас нь гарах эрхийг хасаж, хоёр сар жолооны эрхийг нь түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Мөн надад сэтгэл санааны хохирол 26 сая өгөх ял оноосон. Гэтэл одоогоор эмчилгээний зардалд нэг төгрөг ч өгөөгүй л байна. Яагаад хохирлын мөнгө гаргаж өгөхгүй байгааг хуулийн байгууллагаас тодруулахад "Ажил олдохгүй байна. Ажил хийгээд мөнгөтэй болохоороо өгье" гэж хэлсэн байсан.
Камерын бичлэгээс харахад намайг 15 минутын туршид зодсон байсан. Тэгчхээд яг л хог гаргаад хаяж байгаа юм шиг зам дээр орхиод л явчихсан. Маш хэрцгий. Би ямар ч гэмгүй, хүүхдийнхээ памперс авахаар гарсан таван хүүхэдтэй ганц бие эмэгтэй шүү дээ. Ядаж эмнэлгийн гадна орхиод явахгүй дээ гэх бодол ч хаяа төрөх юм.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний эрхийн комисст гомдол бичгээр гаргана уу.Энэ эмэгтэйд туслах өмгөөлөгч байхгүй юу,Өмгөөлөгчдийн холбооныхон!
Хүний эрхийн байгууллагад хандаж,өргөдөл өгөөд, өмгөөлөгчдийн холбоонд хандаж тусламж хүсэх нь зүйтэй гэж бодож байна.
Иим яргачныг яагаад эрх чөлөөтэй явуулаад байдаг юм шоронд нь хатаагаачээ
Машиныг нь хурааж аваад хохирогчид өгөөч зараад эмчилгээндээ хэрэглэж л байг л дээ.
ter lalriin zurag hurgiig gargadgui bhdaa
ЯАСАН ОВОО ГОШНОГО ВЭ? ХӨӨШ ХЭН ГЭНЭЭ ЧИ ӨӨРИЙГӨӨ ҮХДЭЛ БОЛСОН ГЭЖ ТООЦООРОЙ
Yanaa yamar aitar yum be gemgui huniig ingej zodchood zugr yvj bga yum uu ajil oldohgui bna gene uu yal shiitgel awaagui yum uu mongold huuli durem gedeg yum bna uu
Заваан амьтан бэ ? Яагаад машинд нь суусан бол гэж бодсон. Өөрөө асуусан байна. Амьдралд ийм муухай хүмүүс байдаг гэсэн. Шөнө гарч олзоо хайдаг яг араатан шиг хүмүүс байдаг гэсэн. Явган дэлгүүр орж болсон бол явган буцахгүй дээ. Шөнө хүний машинд эр ч бай эм ч бай бүү суу гэж гадаадын цагдаа нар анхааруулдаг. Яагаад гэвэл иймэрхүү зэрлэг хүнтэй зорьсон хүнтэй гай болоод таарвал эрэгтэй хүн ч өөрийгөө хамгаалж чадахгүй гэж үздэг. Аюултай газар амьдардаг бол шөнө явалтгүй. Хотын төвд ч ялгаагүй аймаар зүйл тохиолддог. 2. Яасан өөдгүй шүүгчид шүүгээ вэ ? 3. Машинд суухдаа зэрэгцэж битгий суу. Гудамжаар явахдаа хүмүүс гараа сунгаад шууд хүрэхгүй зайтай явах, зөрөх хэрэгтэй байдаг. Үүнийг манайхан тоодоггүй хүнтэй наа лдах шахам өнгөрдөг.
Яасан муу шүүгчид вэ!! Хүн ингэтлээ зодуулчихаад байхад хорих ял өгдөггүй !!!Хохирлыг нь яагаад ийм удаан хугацаанд төлүүлэхгүй байгаа юм бэ
Мөнгө төгрөг олдохгүй байна. Ядаж ялыг нь өгүүлбэл бусад хүмүүсийг хохирогч болохоос хамгаа лна.
Хуулийнхан ажилаа хийгээчээ наад хүнээ шоронд хатаагаачээ гадуур явуулна гэдэг ахиад наад хүний гарт ахиад хүн хохирно гэсэн үг шүү
Ямар балмад танхай нөхөр вэ.яалаа гэж хүн зодож бгаа юм бэ.Ял нь хөнгөн байна.Учруулсан хохирлын мөнгийг нь шүүх гаргуулж өгөх хэрэгтэй шүү дээ.Хүнийг эрэмдэг хөдөлмөрийн чадваргүй болгочхоод
Huniig hohirooson bish hohirson hund l shiitgel uguh yum, bi lav hils heregeer ger buliin hichirhiilel uildsen gej hohirson
Бүх насаар нь тэжээх ёстой.үхэн үхтэл нь
Хууль гууль болжээ. Хуульгүй оронд золбин нохойн амьдарлаар амьдрах цаг болжээ. Юун мөнгөгүй машиныг нь зарцуулаад хохирлыг нь барагдуулж болдоггүй юм байх даа. Хүчний байгууллагад нилээд хүчтэй шинэчлэл хийх болж дээ
Яагаад шоронд хатаахгүй хорихгүй байгаа юм бэ?!
Такси барих хүртэл аймаар болжээ
Хохирлын нөхөн төлбөрийн тухай хуульгүйгээс улсаараа эрэмдэг болж байна даа
Энхсайхан гэдэг гөлгийг адилхан болгоод өгөе. Ажилгүй бол ийм гөлөгөөр юу хийлгэдэг юм мөчийг нь санжуулаад өгөе. Заагаад өг
Яаж ч байсан Такси битгий бариарай та минь..
Арай ч дээ шийтгэх хэрэгтэй
Яагаад зодох болов? Таньдаг хүн нь байна шдээ. Зүгээр 1 таксины эллооч бол нэр ч үгүй хоцрох байж дээ
Тэнэгээ цагдаа баривчлахаар нэрийг мэдэж таарна биздээ усан толгойтоо.
Новшийг шоронд нь хатаагаач ээ!!
Odoo iim humuusiig untuuldag bolgmoorn bn erhtniin heregtei humuust nn ogood buyn bolood delhiigees ywuulwal hen hendee amar
Bi ter taxinii joloochiig helsen shuu hohirogch egchiig bish
Ийм гаж донтон олон байгаа, цуврал алуурчин тай кино шиг гаж яргачин байна, 28 настай залуугийн гарын аяыг яаж даах вэ, яагаад ч эзгүй шахам газар шөнөөр гарсын, шөнө бүү яваарай, хэргийг шүүсэн шүүгч нь ямар хүн чанаргүй шүүгч вэ, шүүгчийн дотоод итгэл үнэмшил гэж огт алга, энэ хоёр өвдгөн дээрээ тулж, бөгсөөрөө орноосоо бууж байгаа эмэгтэй яаж бие засаж байгаа бол, хэн түшиж тулж босгож өгч байна, хүн даахгүй, удахгүй жин нэмнэ, гарч орж чадахгүй, мөнгөгүй, олон хүүхэд нь хоол унд түлээ түлшгүй, хөдөлгөөний дутагдлаас болж олон өвчин нэмэгдэнэ, тэр яргачинг сул чөлөөтэй гаргасан тэр шүүгч энэ хүнд туслах юмуу, тэр яргачингийн зургийг оруулаарай эмэгтэй, ямар нэг байдлаар авсан байлгүй, 26 Саяа шүүгчээр нь төлүүл, хүний мөсгүй.ёс зүйгүй шүүгч яаж ингэж шийдвэр гаргаваа.
Дэндүү юмаа хөөрхий эмэгтэйг хохироогоод өрөвдөх сэтгэлгүй араатнаас дор хүн бэ хүн чанар тэр хүнд алагаа
Эсвэл энэ залуу сэтгэцийн өвчтэй. Эсвэл энэ эгч олон хүн хулхидаад сурсан хогийн авгай
Анх хаанахын ямар мөрдөгч хэрэг бүртгэж, мөрдсөн юм. Бүр эхнээс нь ухуулах хэрэгтэй. Нбгөө хүний эрхийн байгууллагууд нь хаана байна