Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ “LISH” брэнд: Цор ганц, дахин давтагдашгүй загварыг ховор торго, даавуугаар урладаг

 Үйлдвэрлэгч энэ удаад “Гоёл” наадмын шагналт загвар зохион бүтээгч, дизайнер Б.Батзогсоолын үүсгэн байгуулсан “LISH” урланг онцолж байна.

“LISH” брэндийг үүсгэн байгуулагч дизайнер Б.Батзогсоол 2006 онд Дизайн урлагийн дээд сургууль төгссөн. 2006-2015 онд “Шилмэл загвар” загварын товчоонд ажилласан. Б.Батзогсоол “Гоёл” наадмын үндэсний болон гоёлын даашинзны оны шилдэг шагналыг хоёр удаа, брэндийн нэрэмжит шагналыг 2018 онд хүртсэн загвар зохион бүтээгч юм. Эднийх мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын даашинзыг урладаг.

Брэндийн нэр: "LISH"
Компанийн нэр: "Лиш" ХХК
Үүсгэн байгуулагч: Б.Батзогсоол
Үүсгэн байгуулсан он: 2019
Сошиал хуудас :
https://www.facebook.com/profile.php?id=100048560833393
Холбогдох утасны дугаар: 91100389

-Маш олон үндэсний хувцасны урлан, салон, үйлдвэрүүд бий боллоо. Энэ бүхэн дундаас аль нэг талаараа ялгарч байж л илүү оршин тогтноно. Лишийн давуу тал юу вэ?  

-Ховор сайн материалын эрэлд гарна. /инээв/ Япон торго, Солонгос хамгийн сайн даавуугаар нэг загвараас зөвхөн нэг ширхэгийг л гаргадаг. Цор ганц загвар сонирхдог хүмүүст энэ нь маш их таалагддаг. Цөөн тохиолдолд ижил загвар гарлаа гэхэд материал нь давхцдаггүй. Тэгэхээр манайхаас гарсан ижилхэн загвартай адилхан материалтай хувцастай таарахгүй гэсэн үг. Япон торгонууд хээ, загвар нь давтагдахгүй, зөөлөн биед сууж өгдөг маш гоё. Солонгос даавуун дунд онцгой сайн материал бий.  Чанартай материал, уран, чадварлаг эсгүүр, сайн оёдол, чамин нарийн деталиудаас Лиш брэнд гардаг. Сайн эсгүүр, сайн материал биед эвтэйхэн, таатай мэдрэмж өгөхөөс гадна эдэлгээ сайтай, өмсгөл сайтай гоё харагддаг.  

-Үндэсний хувцсаа урлахад түүх, зан заншил, уламжлалаа урлаж шингээх нь чухал байдаг болов уу?

-Болж өгвөл үндсэн монгол дээлээ эвдэхгүй хийхийг эрмэлздэг. Янз бүрээр эвдэж, загварлаг болгохоор хичээж үзсэн. Гэвч үйлчлүүлэгчид үзэж, үзэж  хамгийн сүүлд үндсэн монгол дээл дээрээ л ирдэг. Тийм учраас сүүлийн үед монгол дээл хувцсаа яг байгаагаар нь жаахан өөрчлөлт хийгээд гаргаж байна. Үндсэн загвараа хадгалж үлдэх нь маш зөв гэдгийг ойлгосон.

-Та хэрхэн эвдэж байв?

-Шилбэ, товчийг нь оруулаад европ загвар гаргадаг ч юмуу. Янз бүрээр хийж үзсэн. Гэвч хамгийн гоё төгс шийдэл нь монгол дээл. Монгол үндэсний хувцас маш баялаг. Эмжээр, нугалаас, хуниас уламжлалт элементүүдээ үндсэн суурин дээрээ ашиглаад явахад хэчнээн ч өөрөөр гарах боломжтой нь бахархмаар.

-Манайд загварын томоохон шоунууд их болдог болсон. Хараад байхад ийшээ мэргэжлийн дизайнер, зохион бүтээгчид түлхүү оролцдог. Таны хувьд...?

-Би сургуулиа төгсөөд "Шилмэл загвар" компанид загвар зохион бүтээгчээр ажилд орж, эхний жилээсээ л “Гоёл” наадамдаа орсон. Үндэсний хувцас болон өдөр тутмын хувцсаар шилдэг дизайнер болж байсан. Москва хотод зохион байгуулагдсан үндэсний хувцасны наадмаас бас шагнал хүртсэн. Хамгийн сүүлд 2018 оны “Гоёл” наадмаас Kerasys-ийн нэрэмжит шагнал авч байлаа. Энэ жилийн “Гоёл” наадамд үндэсний хувцас болон жирэмсний даашинзаараа орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Танай жирэмсний даашинзыг харсан хэн ч гэсэн зургаа л авахуулья гэж бодохоор. Хамгийн сүүлд дуучин Нарагийн өмссөн плаж олны анхаарлыг татсан?

-Сүүлийн жилүүдэд хүүхдийнхээ хэвлийд байгаа нандин, хөөрхөн үеийг зурганд мөнхөлж үлдээх болсон. Фото зурагт зориулж байгаа болохоор их сүрлэг, хүчирхэг хэрнээ нандин гоё харагдахаар хийх шаардлагатай. Ажиллагаа ихтэй, материал нүсэр орно. Нарагийн ягаан даашинзад 80 метр даавуу орсон. Төрөхөөс нь өмнө амжуулах гээд хоёрхон хоногт багтааж гаргасан. Би хамтран ажилладаг фото студийнхээ захиалгаар жирэмсний даашинзаа хийж байгаа.

-Үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудал танд ч бас тохиодог болов уу?

-Дэлгүүртэй байх их асуудалтай. Манай зах зээлд болж өгвөл дэлгүүртэй баймаар байвч санаснаар болохгүй юм билээ. Орлого их орвол татвараа нэмнэ, бага орлого орвол торгууль ногдуулна гэх мэт бэрхшээл тулгарсан. Улирлын шинж чанартай зарагддаг болохоор тэр зарчимд нийцэж ажиллах нь төвөгтэй. Сайн судалж хаашаа орохоо шийдмээр юм билээ. Мөн ажиллах хүчний асуудал байна. Охид, эмэгтэйчүүдийг сургаж авья гэсэн ч ирэхгүй байна.

-Та цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Сүүлийн жилүүдэд үндэсний хувцасанд шунан дурлаж байна. Хэдий манай улс торго, даавууны хувьд хараат ч би материал дээр “тоглохыг” хичээдэг. Хамгийн сайн торго, даавууг олоод хүссэн загваруудаа хийх хамгийн гоё мэдрэмж. Лишийн хувцаснууд бас деталиуд, эмжээр, туузан оруулга гээд гар ажиллагааг шингээж өгдөг.  Цаашдаа ч яг л энэ байдлаараа илүү сайн, сайхныг урлахын төлөө хичээнэ.   

-Дизайнеруудад гар нийлдэг загвар өмсөгч бол маш сайн хамтрагч. Таны хувьд хэн хамгийн шилдэг вэ?

-О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Ариунзул гурвыгаа нэрлэмээр байна.

Видео:

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-11 08:41

Эдний матери�##�ууд үнэхээр гоёорооо ирдэг шүү.

Зочин
Зочин
2022-11-11 08:41

Tanai hamt olod ajliin amjilt husey

Зочин
Зочин
2022-11-11 08:41

Хөөх ямар гоё гоё юмнууд хийдэг юмбэ? Амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-11 08:42

Zagwar material ni uneheer goe ymaaa

Зочин
Зочин
2022-11-11 08:43

Дотоод үйлдвэрлэлээ дэмжий манайхан. Та бүхэнд ажлын амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-11 09:17

Cool goy ymaa

Зочин
Зочин
2022-11-11 09:36

Дотоод үйлдвэрлэгч нараараа үргэлж бахархдаг шүү. Илүү том амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-11 10:19

Хамт олонд ажлын амжилт хүсье. Бачрл�##�аа

Зочин
Зочин
2022-11-12 12:39

Матери�##� нь чанартай байж болох ч хийц нь бүр сайн бол биш дундаж. ФБ дээр нэг газар байдаг. Тэднийх хийц нь үнэхээр цэвэрхэн өөгүйгээс гадна өнгөний мэдрэмжтэй, өнгө сайн хослуулдаг. Зургийг нь үзээд гайхаад суудаг. Нэрийг нь мартаж.

Холбоотой мэдээ

Back to top button