Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ “JAK’S”: Хүүхдийн зургаан үйлдэлт сандал, дөрвөн үйлдэлт буйданг таван өнгөний сонголттой гаргадаг

Хан-Уул дүүргийн иргэн Ж.Энхжаргал гэрээрээ  хүүхдэд зориулсан зургаан үйлдэлт сандал, дөрвөн үйлдэлт буйдан хийдэг. Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр хөл хорионы үед энэ бизнесийнхээ санааг анх олжээ. Томчууд, хүүхэдгүй л буйдандаа шигдэж, зурагт үзэхээс өөр сонголтгүй тэр хугацаанд хүүдээ, ач охиндоо өөрийн гэсэн орчинг бүтээж өгөхөөр олон үйлдэлт буйдангуудынхаа анхны загварыг гаргасан байна.

-Манай буйданд нэг ширхэг хадаас, наалт цавуу, мод ороогүй-

-Цар тахлын хөл хориог та өөртөө эерэгээр ашиглаж чаджээ...?

-Тийм шүү. Бүгд гэртээ буйданд шигдэж зурагт үзээд сууж байхад хүүгээ, ач охиноо хараад өрөвдөж байсан. Гүйж харайж, үсэрч тоглохоор томчууд хориглочихно. Яг тэр үед хүүхэд тоглонгоо дасгал хөдөлгөөн хийчихдэг, хэвтэж, сууж амрах олон үйлдэлтэй авсаархан буйдан хийх санаа төрсөн. Дэлхий нийтийн хэрэглээнд минималист чиг хандлага хүч түрж байгаа нь ч бас нөлөөлсөн л дөө. 2020 оны нэгдүгээр сараас анхны зураг, эскиз, загвараа гаргаж, материалаа судалж эхэлсэн. Эхлээд ач охин, хүү хоёртоо хийж өглөө. Ингээд аятайхан болмоор санагдаад 2021 оны тавдугаар сард “JAK’S” фэйж хуудсаа нээж, буйдангаа худалдаалж эхэлсэн. Стандарт хэмжээг гаргахад нэлээд цаг орсон.

-Энэ жижигхэн сандал зургаан үйлдлээр хувирч, үйлдэл бүхэн нь үүрэгтэй байхаар зохион бүтээжээ...?

-Хүмүүс их гайхдаг. Гурван хэсэг юмуу, яаж зургаа, долоон төрлөөр ашиглах вэ гээд асууна. Тэгээд бичлэг эсвэл бодитоор үзээд хөөх, ямар гоё юм бэ гэдэг. Тэр ч бүүхэл монголдоо гэртээ үйлдвэрлэсэн гэхээр эхэндээ итгэдэггүй байсан. Танайх хаанаас оруулж ирдэг вэ гэж асууна. “JAK’S” зургаан үйлдэлт сандал л гэхэд гүйж, харайж, үсэрч тоглох бөөрөнхий тавцан, саран хэлбэртэй гулсуур, нуруу амраагч, тэнцвэрээ олж тоглох дондогмаа, жижиг ширээний зориулалтаар ашиглаж болохоор хувирна. Харин буйдан маань болохоор урт сандал, матрас, ор зэргээр хувирч хэрэгцээ хангах боломжтой. Дээрээс нь маш хөнгөн, буйдан нь 10 кг, сандал нь 5 кг. Хүүхэд өөрөө аваад явчихна, эвхээд машиндаа хийчихнэ. Ахуйн хэрэглээ, интерьер дизайнд трэнд болж буй өнгүүдэд уусч, зохицох тооцооллоор өнгөө сонгосон. Завсрын уусдаг дулаан хирнээ тод 5-6 өнгөөр гардаг. Тод өнгө хүүхдийн сэтгэн бодох чадварт эерэг нөлөө үзүүлдэг.

-Хүүхдэд өөрийн гэсэн орон зай, орчинг бүрдүүлчих аж?

-Би эхлээд хүү, ач охин хоёртоо хийж өгөөд маш урамшсан. Үнэхээр өөрийн гэсэн орчинтой, орон зайтай болсон нь мэдрэгдсэн. Анхнаасаа хүүхдийн аюулгүй байдлыг хангахаар бодолцож нэг ч ширхэг хадаас, наалт цавуу, төмөр оруулаагүй. Буйданд зориулсан даацын пролон, цагаан өнгийн даавуун углаа, хамгийн сайн чанарын илгэн, хамбан материалтай. Буйдангийн бүрээс маань сайн чанарын даавуу учраас чийг, хог татахгүй, цахилгаанжихгүй мөн салгаад угаачихна.  

-Та хэдүүлээ ажилладаг вэ? Өдөрт хэдийг гаргахав?  

-Оёдолчин маань зөвхөн бүрээсээ оёод өгчихнө. Бусдыг нь бол өөрөө бүгдийг нь хийчихдэг. 100 хувь hand made, өрхийн үйлдвэрлэл учраас цаг их орно. Эсгүүрт их цаг зарцуулдаг. Пролоноо л гэхэд 50 см урттай хутгаар нэг бүрчлэн зүсч, эсгэнэ. Тэгээд өдөртөө 5-6 буйдан гаргах боломжтой. Борлуулалтаа “Мишээл” экспогийн Е6 павилон болон фэйж хуудсаар, хүргэлтээр худалдаалдаг.

- Манайхан бүтээгдэхүүнийг дуурайж их хийдэг. Танай дээр ийм тохиолдол гарч байна уу?

- Манайд ийм тохиолдол толгой дараалан гардаг учраас би анхнаасаа бүх зүйлийг хуулийн дагуу хийсэн. Оюуны өмчийн газраас загварын патент, “JAK’S” барааны тэмдэгтийн гэрчилгээгээ авсан. Нөгөө талаас хүний өөрийн оюун ухаан, мэдрэмж, судалгаа, эрэл хайгуул дээр бий болж гарч ирсэн брэндийг копидоод хийхэд хэцүү шүү дээ. Тэрний оронд шинийг санаачилсан дээр болов уу гэж би хувьдаа боддог.

-Өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд давуу тал ч бий байх, эсрэгээрээ тулгамдсан асуудал ч байдаг байх?  

- Өөрийнхөө тааваар, хүссэнээрээ ажиллаж байгаагаа давуу тал гэж хэлж болно. Гэвч материалаа урлоноор нь аваад тавьчихмаар, бүх төрлөө тасалдалгүй гаргаад л байх хэмжээнд ажиллахын тулд өргөжих шаардлага үүсч байна. 60-70 метр даавуу авахад 2-3 сая төгрөг болно. Нэг өнгөөр биш 5-6 сонголтоор аваад тавьчихвал гээд л бодохоор өргөжиж, эргэлтийн хөрөнгөтэй болох хэрэгтэй болж байна. Тийм учраас би “Төрийн банк”-наас шинээр гаргасан өрхийн үйлдвэрлэл, гарааны бизнесийн зээлд хүсэлтээ өгсөн. Мөн “Төрийн банк”-ны зээл авах гэж буй хүмүүст зориулсан вакум сургалтад хамрагдаж, бизнесээ өргөжүүлэхэд хэрэг болох маш олон зүйлийг мэдэж авсан.  Нэг гадаад хүн манай буйдан сандалыг авсан. Тэр хүн “Чи энэ брэндээ гадаад руу гаргаач. Хүүхдүүдэд маш их таалагдах бүтээгдэхүүн байна”  гэж хэлэхэд урамшсан. Нээрээ, яагаад болохгүй гэж бодсон. Цаашдаа өргөжиж жижигхэн үйлдвэр болноо. Өөр ч олон загвараа бодож, зурж байна.

-JAK’S брэндийг буйданг хэн, хэн хэрэглэх боломжтой вэ?

-Хэн бүхэн. Хэдийгээр хүүхдийн гэсэн тодотголтой ч 100 кг хүртэлх даацтай учир томчууд дуртай авдаг. Мөн манай олон үйлдэлт буйдан хоёр өөр хэмжээгээр гардаг. Том нь гэр бүлийн хэрэгцээг хангана. Сүүлийн үед манай буйданг хүүхэд хөгжлийн төвүүд, цэцэрлэгүүд, албан газрууд амралтын болон хүүхдийн өрөөндөө их авч байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-25 08:53

Хөпөлмөрч эмэгтэй ажлын өндөр амжилт хүсье

Зочин
Зочин
2022-11-25 08:53

Mundag

Зочин
Зочин
2022-11-25 08:53

Тогтсон хаяг байршил нь хаана юм бол???

Зочин
Зочин
2022-12-01 08:16
Reply to  Зочин

Хаан бэ

Зочин
Зочин
2022-11-25 08:55

Сайхан хийжэээ. Дотоод үйлдвэрлэгчидээ сайхан дэмжмээр л бгаам даа

Зочин
Зочин
2022-11-25 08:55

Iluuu tom amjilt husey

Зочин
Зочин
2022-11-25 09:03

Хөдөлмөрч хүн бүхнээр бахархдаг шүү????

Зочин
Зочин
2022-11-25 09:18

Gaihaltai

Зочин
Зочин
2022-11-25 09:45

Дотооод
үйлдвэрлэгчидээ хэзээд дэмжинэээ

Зочин
Зочин
2022-11-25 09:53

Ymar hoorhon ahuin heregleenuuded zohitsuulj hiisen ym be

Зочин
Зочин
2022-11-25 10:58

Goe ymaaa

Холбоотой мэдээ

Back to top button