Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ “BOO KIDS”: Загварлаг аав, ээжийн загварлаг хүүхдэд зориулсан онцгой брэнд

Хайраар бүтээв уриатай Boo brand модон эдлэл, хүүхдийн эко тоглоомоос гадна хүүхдийн хувцас үйлдвэрлэж эхэллээ. Ингэхдээ хүүхдэд аав, ээж, асран хамгаалагчид “хүчээр тулгадаг” дресс кодыг өөрчилж, үүнд баригдсан хөдөлгөөнийг чөлөөлж, эрч хүч, ая тух, гоо сайхныг бэлэглэж эхлэв. Boo kids бол загварлаг аав, ээжүүдийн загварлаг хүүхдүүдэд зориулсан онцгой брэнд юм.

Boo брэндийн санаачлагч С.Тамжидтай ярилцлаа.

С.Тамжид: Загвар, чанараараа бид илүүрхэж чадна, харин яаж хямд байх вэ

-Boo kids брэнд хэрхэн төрсөн бэ?

Boo… Энэ нэр ямар учиртай вэ? Хайраар бүтээгчид модон тоглоом, тавилга, хүүхдийн хувцас, зөөлөн эдлэл үйлдвэрлэдэг. Хүүхэд хэлд орохдоо утга учир нь үл ойлгогдох хэдий ч өхөөрдмөөр янз бүрийн авиа хэлж эхэлдэг. Чухамдаа үүнээс л санаа авч. Вүү, вүү.. хэмээн шулганадаг шүү дээ.

-Онцлог нь юу вэ?

-Та бүхний үнэ цэнэ юунд оршдог вэ?

Брэндийн нэр: "Boo kids"
Компанийн нэр: "Артвүүд студио" ХХК
Үүсгэн байгуулагч: Н.Оргилболд, С.Тамжид
Үүсгэн байгуулсан он: 2021
Сошиал хуудас:
https://www.facebook.com/boo.mongolia
Холбогдох утасны дугаар: 83110093, 83110083

Boo kids өнгөрсөн таван сард анхны коллекцио гаргаж, үйл ажиллагаа эхэлсэн. Цэвэр даавуун, үнэтэй материалаар урлаж, дэлгүүр нээсэн. Үйлдвэрлэлийн болон борлуулалтын өртөг, маркетингийн зардал зэргээ тооцвол хувцас нэлээд үнэтэй гарсан. Харин тэд 2022 оны намрын загвар дээр өртгөө бууруулахад анхаарч эхлээд байна.

-Үйлдвэрлэгчид тулгамдаж буй асуудал нь юу байдаг вэ? Танайх модон тавилга, тоглоом, нярайн хувцас хэрэглэл, одоо Boo kids гээд гурван ч том төслийн ард гарлаа шүү дээ?

Хайраар бас бүтээх, урлахуйн асар их хүчээр үйлдвэрлэж буй тэд "Бид боломжийн хэмжээнд үйлдвэрлэж, нэмүү өртөг бүтээж, ажлын байр бий болгохын сацуу хөгжлийн тухай асуудлыг ярьж чадна. Хэрэглэгчид байгаа тохиолдолд л бид үйлдвэрлэж, бүтээж, шинийг туурвиж чадна. Тиймээс би монголчууддаа хандмаар байгаа юм. Та ямар ч тохиодолд үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй! Тэгвэл үндэсний үйлдвэрлэгчид илүү хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдний бүтээгдэхүүний чанар улам л дээшилнэ. Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш хэрэглэгч та бид л хожих болно" гэж онцоллоо.


• Бүтээгдэхүүний үнэ: Намар, өвлийн загварууд 22,000-88,000 төгрөг
• Борлуулалтын суваг: https://www.facebook.com/boo.mongolia, www.boo.mn, 83110093, 83110083
Boo kids нэг нэр төрлөөс олон тооны хувцас авах сонирхолтой орон нутгийн борлуулагч нартаа үйлдвэрлэлийн өртгөөр нь хувцсаа борлуулах талаар хамтарч ажиллахыг урьж байна.

Харин тэд ганцхан л шаардлага тавина. Юу вэ гэвэл тэр хувцасны үнэ Улаанбаатарт зарагдаж буй үнэтэй адилхан байх ёстой.
Эрхэмсэг, донжтой тансаг загварууд, энхрий, зөөлөн, өхөөрдөм чимэглэл, ур ухаан зарж шигтгэсэн оновчтой шийдлүүд, өнгөлөг, гэгээлэг, дулаахан, тав тухтай байдал энэ бол BOO KIDS

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-10-14 08:38

Ямар хөөрхөн брэнд вэ

Зочин
Зочин
2022-10-14 08:39

Эднийх бүр үнэхээр загварлаг охиноо дагуулаад орох бүрдээ намайг жаахан байхад иым хувьцасны дэлгүүр байдаг ч болоосой гэж боддог ххэ

Зочин
Зочин
2022-10-14 08:39

Загварлагийн дээд загварлаг

Зочин
Зочин
2022-10-14 08:40

Hoorhon ym be zagwaruud ni material ni bas goe haragdaj bn ochij vznee

Зочин
Зочин
2022-10-14 08:41

Хэр чанарлаг бол загвар нь бол хөөрхөн л юм

Зочин
Зочин
2022-10-14 08:41

Ёстой их та�##�агдав зорьж очнооо

Sarandavaa
Sarandavaa
2022-10-14 09:18

Ваав наасан хөөрхийн бэ

Зочин
Зочин
2022-10-14 11:22

Эгдүү юмаа бүгд

Oogii
Oogii
2022-10-15 01:10

Ug ni zagvarlag huurhun yum. Gehdee jaahan huuhduuded end tendees ni uya unjij sanjsan huvtsas umsguud demii gej boddog. Osol ayulguin talaas ni bodohod…

зочин
зочин
2022-11-03 14:45

Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button