“Эгүүр” брэндҮйлдвэрлэгч

Үйлдвэрлэгч: “Тэсо групп” бүтээмжээ 3 дахин нэмэх шинэ үйлдвэрийн бүсийг ХААН банкны дэмжлэгтэй байгуулж байна

ТЭСО групп байгуулагдаад өдгөө 25 дахь жилтэйгээ золгож, нийт 30 орчим салбар компани, 2000 гаруй ажилтантай үндэсний хэмжээний үйлдвэрлэгч, барилга, бүтээн байгуулагч, хөрөнгө оруулагч компани болон төлөвшжээ.

Анх зайрмагийн торхон аяганы худалдаагаар эхлүүлж байсан бизнес алсын хараа биеллээ олж, хүн төвтэй бодлогыг үргэлжид баримтлан, улсдаа тэргүүлэгч үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн нэг болсоор өнөөдөр тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, томоохон шинэчлэл хийж байна.

Энэ бол “ОЛОН УЛСЫН ЖИШИГ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРИЙН БҮС”-ийн томоохон бүтээн байгуулалт юм.  

ТЭСО Группийн өнөөгийн үйлдвэрийн байр нь нэг талдаа төмөр зам, нөгөө талдаа авто замтай. Үүгээ бүтээгдэхүүний түүхий эдийн татан авалт, тээвэр зэрэг асуудлыг цогцоор нь шийдсэн байлаа. Гэвч одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, орчин үеийн жишигт нийцсэн багц үйлдвэрийн бүс хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэхээр томоохон алхам хийхээр зоригложээ.

ТЭСО Группийн Гүйцэтгэх захирал С.Болор болон олон талын оролцогчдын санаачилгаар, 12 га бүхий шинэ талбайд бүтээн байгуулалтаа хийж, үйлдвэрээ нүүлгэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх, улмаар бүтээмжийг гурав дахин нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ нь зөвхөн бүтээмж нэмэгдүүлэхээс гадна байгаль орчинд ээлтэй байх, эрчим хүчний хэрэглээг багасгах, бүрэн автомат гэдгээрээ тогтвортой хөгжлийн зорилтод ч нийцэх юм.

Энэхүү томоохон төслийг ХААН банкны “Ногоон зээл”-ийн хүрээнд санхүүжүүлж, өдгөө эхний бүтээн байгуулалтууд нь хийгдээд буй ТЭСО-гийн шинэ үйлдвэрийн байраар зочиллоо.

Уг 12 га талбайн 4 га-д барилга, бүтээн байгуулалт хийгдэх бөгөөд энэ жил эхнээсээ үйлдвэрийн зарим хэсгийг нүүлгэж ирэхээр төлөвлөсөн байна.

Бид энэхүү төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ТЭСО Группийн Гүйцэтгэх захирал С.Болортой ярилцлаа.

С.Болор: 12 га талбай бүхий шинэ үйлдвэрийн бүс эрчим хүчийг 40 хувиар хэмнэнэ

Тэрбээр “Бидний хувьд хүнсний үйлдвэрлэл, экспорт, худалдааны чиглэлээр ТЭСО Фүүдс дэд групп, барилга бүтээн байгуулалтын чиглэлээр ТЭСО Пропертис дэд групп, хөрөнгө оруулалтын чиглэлээр ТЭСО Инвестмэнт дэд групп гэсэн гурван үндсэн компаниар үйл ажиллагаа явуулдаг.

Бид үйлдвэрлэлээ хөгжүүлэхдээ, зөвхөн дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортын урсгалд хувь нэмрээ оруулах, улмаар улсынхаа эдийн засгийн бүцтийг “солонгоруулах”-ыг зорьдог.  

Экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн бүсээ хөгжүүлэх зорилгоор ХААН банктай хамтран ажилласан. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр өндөр бүтээмжтэй, өргөн цар хүрээг хамарсан бүс бий болж, томоохон талбайд цогц бүтээн байгуулалт хийж байна.

Өмнөх буюу одоогийн үйлдвэр маань нэг талдаа төмөр зам, нэг талдаа автозамтай. Өргөжих боломж нь орон зайн хувьд хязгаарлагдмал байсан тул үйлдвэрийн төслийн судалгааны ажлыг хамт олноороо эхлүүлсэн.

Одоогийн хүчин чадлаар 100 тонн шингэн сүүг 10 тонн хуурай сүү болгодог. Харин одоо гурав дахин нэмэгдэнэ. Ингэхээр саалийн хугацаанд, Монгол улсын хэмжээнд 40 сая литр сүүг хуурайшуулах боломжтой болж байна.

Тетрапак савлагааны шугам мөн гурав дахин нэмэгдэж, үйлдвэрийн тоног төхөөрөмж, хүчин чадал хийгээд бүтээмж нийтдээ 3 дахин “томрох” юм.

ХААН банк бидэнтэй урт хугацааны хамтын ажиллагаатай. Тэдний хувьд ч аж үйлдвэрийн бусад салбарыг хөгжүүлэхийг дэмждэг.

Бид буюу хүн төрөлхтөн ганцаараа дэлхий дээр амьдардаггүй. Бусад амьтдын төрөл зүйлд ч ээлтэй байх, байгаль дэлхийг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх гэдэг өнөө цагт хамгийн чухал зорилтуудын нэг. Үүний тулд нөөцийг хамгийн зөв зохистой, бага хэлбэрээр ашиглахыг зорьдог юм.

Манай төсөл ч ийм концепцтой учраас ХААН банк “Ногоон зээл”-ийн хүрээнд дэмжиж, санхүүжүүлсэн.

Бид эрчим хүч бага ашигладаг тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээсээ өмнө ISO:50001 буюу эрчим хүчний стандартыг авсан байсан. Тоног төхөөрөмж бүрдээ эрчим хүчний тоолуур тавьсан гэсэн үг. Иймд шинэ төхөөрөмжийн зарцуулалтыг харьцуулан, хянахад хялбар болсон.

Шинэ төхөөрөмжүүд даруй 40 хувиар бага эрчим хүч ашиглаж байна” гэж ярьсан юм.

Одоогийн үйлдвэр.

-ХААН банкны “Ногоон зээл”-ийн санхүүжилтийг танай төсөл амжилттай авсан юм байна. Иймээс, төслийн байгаль орчинд ээлтэй талуудыг илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Ногоон санхүүжилт өмнө нь банк санхүүгийн салбарт идэвхтэй яригддаг байсан. Одоо үйлдвэрлэлийн салбарт түлхүү орж ирж байгаа бөгөөд үүнийг салбар бүрд чухалчилж, ойлгож эхэлсэн гэж бодож байна.

Тогтвортой хөгжлийн зорилт үүнтэй уялддаг онцлогтой юм.

Иймд нөөцийг боломжит бага хэлбэрээр ашиглаж, боломжит их бүтээмжтэй ажиллахыг л зориод байна.

Нөгөө талаар, зөвхөн санхүүжилт олгосон нь гол бус, энэ төсөл нь урт хугацаандаа тогтвортой хөгжлийг дэмжих, эдийн засгийн бүтцийг “солонгоруулах”, жендерийн хувьд ч нөлөөлөл үүсгэх давуу талтай.

Тоног төхөөрөмжүүд маань эрчим хүчийг 40 хувиар хэмнэнэ гэдэг бол нүүрсхүчлийн хийг төдий хэмжээнд бууруулна гэсэн үг.

Мөн барилгын дулаан алдагдлыг бууруулах, дахин ашиглалт-боловсруулалтад анхаарах, ус цэвэршүүлэх байгууламж төлөвлөх гээд олон ажил бий. Бид шинэ үйлдвэртээ эдгээрийг анхаарсан. Ус дахин цэвэршүүлэх байгууламжийг төлөвлөсөн байгаа.

-Яг ийм, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн бизнест санхүүжилт олгох сонирхол гадаадын банк, санхүүгийн байгууллагад өндөр байдаг шүү дээ. Харин дотоодод оновчтой, ээлтэй санхүүгийн механизм төдийлөн ховор. ХААН банкны санхүүжилт хэр тохиромжтой, давуу талтай байсан бэ?

-Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахад, зээлийн олгох үйл явц нь нэлээд цаг хугацаа зарцуулдаг.

Харин дотоодын банкнууд бидэнтэй хамт урт хугацаанд хамтран ажилласан тул бидний зорилго, зорилтыг маш сайн ойлгож, хүлээж авдаг юм. Харилцан ойлголцол өндөр бөгөөд зээлийг богино хугацаанд шийдвэрлэх боломж нээлттэй байсан.

Сүүлийн жилүүдэд дотоодын банкны санал болгож буй зээлийн бүтээгдэхүүний нөхцөл сайжирч байна гэж хэлмээр байна. Хангалттай урт хугацаатай буюу таван жил юм.

Бодлогын хүүгийн хөдөлгөөн хараахан хийгдээгүй байсан үед бид таатай нөхцөлд санхүүжилтээ авч чадсан.

Барилга бүтээн байгуулалтын төсөл гэдэг цаг хугацаа шаардана, хоцрогдол үүсэх эрсдэлтэй. Иймд дотоодын банктайгаа ярилцаж, хамтраад шийдэл гаргаад явахад ч дэмтэй байдаг.

-Шинэ бүсэд яг ямар бүтээн байгуулалтууд хийгдэж дуусах вэ?

-Хуучин үйлдвэрлэлийн бүс маань хязгаарлагдмал орон зайтай талаар дээр дурдсан.

Харин 12 га газарт бүтээн байгуулалт хийх нь эхлэлийн цэгээс эцсийн цэг хүртэл хамгийн бүтээмж өндөр байхуйцаар, шат дамжлага бүрээ зохион байгуулах боломжийг өгч байна.

Энэ нь эргээд импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Төслийг олон төрөлт үйлдвэрлэлийн бүс гэж нэрлэж болно.

Үүгээр зогсохгүй ногоон байгууламжийг тохижуулна, ажилчдад ч ээлтэй орчин бүрдэх ёстой. Уг төсөлд дэд бүтцийн ажлууд их жин дарж байгаа бөгөөд агуулахын бүтээн байгуулалт ч мөн аль болох автомат, хүний оролцоо бага байхаар төлөвлөж байна.


-Төсөл хэзээнээс хэрэгжиж эхлэв?

-Хоёр жилийн өмнөөс буюу эхний жилд нь ажлууд дэд бүтэц суурьтай явсан. Дараагийн жилд нь барилга бүтээн байгуулалт голчлон хийдсэн.

Энэ жил бид үйлдвэрийн зарим хэсгийг эхнээс нь нүүлгэж байна. 2026 онд төслөө нэлээд цэгцэрчихнэ гэсэн хүлээлттэй байна.

-Та ТЭСО Группийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод таван жил болж буй. Энэ төсөл таны гардаж ажилласан томоохон төслийн ажил мөн үү?

- Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш, хамгийн эхэнд татсан томоохон хэмжээний санхүүжилт маань энэ юм.

ХААН банкны хувьд, ТЭСО Группийн бүтээсэн түүх үнэ цэнтэй бөгөөд дараа дараагийн үеийнхэн нь илүү хичээл зүтгэлтэй ажиллаж буйг харах нь энэ төслийг санхүүжүүлэх гол хөшүүргүүдийн нэг болсон гэж ярьсан. Энэ үг надад урам өгсөн.


“Хөсөг трейд” ХХК-ийн газарт одоогоор бий болоод буй бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Барилгын ажил дуусаагүй ч эхний ээлжийн салбарын ажилчид нь оффислоод эхэлжээ.

Үүний дараагаар бид ТЭСО Фүүдс-ийн одоогийн үйлдвэрийн байранд зочилсон юм. Түүнчлэн тетрапак савлагаатай, шингэн хүнс үйлдвэрлэлийн процесстой танилцлаа.

"Зөв" аарцны ундааг ингэж үйлдвэрлэдэг

Үйлдвэрт нэвтрэхийн өмнө ариутгах төхөөрөмжид орж, биеийг бүрэн ариутгана.

Улмаар найрлагын дамжлагад хөл тавихад, нийт дөрвөн тогоо угтлаа. Тогоон дахь түүхий эдийн температур зэрэг бүх стандартыг автоматаар хянаж байдаг.

Энд бүтээгдэхүүний найрлагуудыг хольдог гэсэн үг. Улмаар савлахад бэлэн, эцсийн шингэн бүтээгдэхүүн болоод дараагийн дамжлагад хүрнэ.

Харин дараагийн дамжлага бол савлах бөгөөд энэ шатанд таггүй, тетрапак савтай бүтээгдэхүүн бэлэн болно.

Үүний дараагаар таг хийгдэж, бүрэн тетрапак савлагаатай бүтээгдэхүүнүүдийг агуулахад хүргэдэг байна.

Үйлдвэрийн дамжлагуудад хүний оролцоо бараг байхгүй нь анхаарал татаж байлаа. Хүмүүс зөвхөн хяналт тавина.


Бидний танилцсан энэ үйлдвэрт ТЭСО-гийн тетрапак савлагаатай бүх бүтээгдэхүүн бэлэн болдог байна. Тухайлбал, “Зөв” аарцны ундаа төрөл төрлөөр, ингэний хоормог, “Camisu” сүүн ундааг том бас жижгээр үйлдвэрлэдэг.

Бүтээгдэхүүний захиалга, эрэлт хэрэгцээнд үндэслэн, аль бүтээгдэхүүнийг хэзээ, ямар хэмжээгээр, хэдэн ширхгээр үйлдвэрлэхээ төлөвлөдөг аж.

Биднийг танилцах үеэр чацарганатай “Зөв” аарцны ундааг жижиг савлагаатай үйлдвэрлэж байв.

Цаашлаад энд байрлах “Тэсо групп”-ийн нэрийн барааны дэлгүүрт зочлов. Бүх бараа үйлдвэрийн үнээр юм байна. Мөн дэлгүүрт ороод, “Тэсо групп”-ийн хэмжээнд ямар олон төрлийн хүнс хэрэглэгчдийн гар дээр очдогийг харах боломжтой аж.

Үндэстний онцлог шинж чанартаа тулгуурлан, инновацыг шингээсэн ялгарал бүхий бүтээгдэхүүн хөгжүүлж, экспортод өөрсдийн байр суурийг эзлэх холын амбицтай ТЭСО Групп удахгүй шинэ үйлдвэрийн бүсээр ажиллаж эхлэх нь. ХААН банкны санхүүжилтээр хэрэгжиж буй энэ төсөл одоогийн бүтээмжийг гурав дахин нэмэгдүүлэхээс гадна, дараа дараагийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд ч эерэгээр нөлөөлнө гэдгийг Гүйцэтгэх захирал С.Болор тэмдэглэн хэлсэн юм.

Эрчим хүчийг хэмнэх, тогтвортой хөгжлийн зорилтод нийцэх энэхүү шинэ үйлдвэрийн бүс ашиглалтад орсоноор монголчуудад хэдийнэ танил болсон брэнд, бүтээгдэхүүнүүд олширч, улам чанаржиж, улмаар гадаадын зах зээлд Монголыг таниулах хүч нэмэгдэнэ.

М.ТЭНГИС
ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хотын охин
Хотын охин
2024-05-24 09:02

Аарцан ундааны үнэ нь өссөөр байгаад авахын аргагүй болсон доо. Одоо эдний бүтээгдэхүүнийг авдаг ч үгүй

zochin
zochin
2024-05-26 13:33

Харин тиймээ хэрэглэгч нь цөөрөөд байхад үйлдвэрлэлээ нэмнэ л гэнэ шүү

Зочин
Зочин
2024-05-24 09:52

Ийм б�##�иар өндөр үнэтэй юмыг авдаг тэнэгүүд цөөхөндөө. Мөнгөө багтааж ядсан баячууд л авдаг. Ард түмэнд хүртээлгүй эд.

Зочин
Зочин
2024-05-24 10:55

Zavaan ih sahartai.....iim hor avdaggui shuu

Иргэн
Иргэн
2024-05-25 07:59

Аль ч үйлдвэрүүд бүгдийг сахар амтлагч 2 оор бөмбөгддөг . Технологичоо сн сургадаггүйм бодуу. Хүүхдүүдийн шүдний асууд�##� гурилан �######�той их холбоотойм бна гэж ойлгосон .

Зочин
Зочин
2024-05-27 00:17

Шоугаа боль2 танай ХХК банк энэ тэднээс тусламж дэмжлэг авах газар биш баймаар юм ул�####�а монополь бүхэл бүтэн хотхон бариулаад хэд хэдэн газар үйлдвэртэй өдөрт хэдэн зуун саяар нь олж байгаа байх дээрээс нь дулааны улир�##� эхэлсэн орлого нь 1-2 дахин нэмэгдсэн л байх даа ганц сүү аваад цөцгийгөөр нь зайрмаг, шингэлээд сүү, гашилгаад тараг, ааруул, ээзгий, цөцгийн тос, бяслаг, гэх мэтээр хэд хэдэн төрлийн тэнгэрт хадсан үнэ ханштай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button